niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 22:31 UTC Эх: https://news.mn/r/2810152/ 9448387250815a44… ← niitlelch.mn руу буцах

Улаанбаатар хотын экс захирагч нар Даншиг наадамд морилов

Хуучирсан мэдээ: 2025.06.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын экс захирагч нар Даншиг наадамд морилов

Улаанбаатар хотын экс захирагч нар Даншиг наадамд морилов

“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадам Хүй долоон худагт  өргөн дэлгэр үргэлжилж байна. Энэхүү наадамд Улаанбаатар хотын экс захирагч нар ач холбогдол өгөн оролцсон нь олны анхаарлыг татаад буй. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Д.Сумъяабазар нар саатлаа.

Нийслэлийн экс Засаг дарга нараас М.Энхболд, Ц.Батбаяр нар УИХ-ын сонгуульд нэр дэвшин, парламентын гишүүнээр сонгогдож байсан бол Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээр сонгогдсон байсан ч намаас өгсөн даалгаврыг биелүүлэх зорилгоор бүрэн эрхээсээ түдгэлзэн Улаанбаатар хотын захирагч болсон. Гэвч бүрэн эрхээ дуусгаж чадалгүй албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Нийслэлийн нийтийн тээврийн салбарт парк шинэчлэл хийх хүрээнд оруулж ирсэн ногоон автобусны дуулианаас болж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гарган явж байв.

Харин Улаанбаатар хотын захирагч асан Т.Билэгт нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр алба хаших үед Тамгын газрын дарга нь болж, дэвшсэнээр албаа өгч байсан түүхтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж