niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 23:00 UTC Эх: https://news.mn/r/2809507/ 3134274388f245aa… ← niitlelch.mn руу буцах

Нэр бүхий УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2025.06.25-нд нийтлэгдсэн

Нэр бүхий УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

Нэр бүхий УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр /2025.06.25/-нд  мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар анх  томилогдохдоо гурван зүйлийг хэлсэн байдаг. Нэгдүгээрт, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон сайдыг шууд чөлөөлнө гэдгээ УИХ-ын танхимд мэдэгдсэн. Хоёрдугаарт, зарчимтай байна гэдгээ мэдэгдсэн, гуравдугаарт үнэн байнаа гэдгээ мэдэгдсэн. Ийм ч учраас УИХ-ын гишүүдийн 94 хувийн саналаар Г.Занданшатрыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Занданшатар ерөнхий сайдын засгийн газрыг дэмжиж байгаа тогтвортой ажлаасай гэж хүсэж байгаа. Тиймээс нэр бүхий гишүүдээс Монгол Улсын ерөнхий сайд Г. Занданшатарт Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардсан шаардлага албан ёсоор хүргүүлж байна гэж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ. Тэрбээр "Нэгд 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөг зарцуулахаа зарласан. Тухайн үед УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэтэл ЕБ-ын 120 сургуульд 10 сая төгрөг олгох замаар тараасан. Ингээд буцаагаад нэг ТББ руу буцаагаад 120 сургуулиас 10, 10 сая төгрөгийг татсан. Энэ бол авлигын асуудал. Ерөнхий сайд томилогдохдоо авлига, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг чөлөөлнө гэж байсан. Тиймээс Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн байж П.Наранбаяр сайдыг огцруулах хэрэгтэй. Хоёрт, Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудал үүссэн гэв.

УИХ-ын гишүүн  Н.Батсүмбэрэл: ЭЕШ-ыг зохион байгуулалтыг алдаатай хийсэн. Шалгалтын зарим мэдээллүүд алдагдсан байж болзошгүй асуудлууд гарсан. Төсвийн хөрөнгийг өмнө нь ажиллаж байсан байгууллагуудын удирдлагуудтай хуйвалдаж, эрх мэдлээ ашигласан байж болзошгүй ийм баримт байна. Мөн тодорхой хөрөнгө оруулалтын ажлуудыг буцаахдаа өсгөж, өөрчлөлт оруулахыг оролдсон оролдлогууд байна. Ийм учраас УИХ-ын гишүүн Боловсролын сайд П.Наранбаяр бол хуульд нийцэж ажиллаж чадахгүй хүн юм. Боловсролын байгууллагыг улс төржүүлдэг боловсролын байгууллагад хууль бус томилгоо хийдэг боллоо гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс маш тодорхой баримт гаргаж өгсөн. Ийм учраас Монгол Улсын Ерөнхий сайдад Боловсролын сайдад арга хэмжээ авч хариуцлага, тооцож огцруулах ёстой гэсэн саналыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаж байгаа юмаа гэдгийг онцолж хэлье.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Манай тойргийн иргэдээс маш олон мэдээллүүд ирсэн. Алтан гахай жилд төрөлт их байсан учраас энэ жил 42 мянган хүүхэд шалгалт өгсөн юм байна лээ. Энэ хүүхдүүд гэдэг бол Монгол Улсын баялаг,үнэт зүйл юм. Ирээдүйд Монгол Улсыг авч явах энэ хүүхдүүдийн хувь заяагаар тоглосон асуудал гарсан. Дээрээс нь ЭЕШ-тай холбоотойгоор зарим хүүхүүдийн оноог өөрчилж өгсөн тохиолдлууд бас баримттаар бий. Тухайлбал,  Дархан-Уул аймгаас гаргасан мэдээлэл бий. Шалгалтын системдээ тааруухан үнэлгээ авсан хүүхдүүдийн оноог өсгөж 71-93 болгосон байна.  Энэ бол БҮТ-ийн даргын хийдэг, магадгүй сайдын өгсөн чиглэлийн дагуу хийж болзошгүй ийм үйл ажиллагаанууд яригдаж байна.

Хоёрдугаарт, өнөөдөр энэ агуулгуудыг ингэж дураараа өөрчилдөг юм байна. Эргээд энэ хүүхдүүдийг буруу чиглэл өгч байгаад бэлтгэл хийчээд ингэж албаар сургуульд одоо тэнцүүлэх ажил дээр энэ ирээдүйн боломжоо сонгох гэж байгаа хүүхдүүдэд ингэж хандаж болохгүй. Монгол Улсын хүний хөгжил боловсролын асуудлыг ингэж тоголж байгаа энэ хүн дээр хариуцлага тооцооч гэдэг улс төрийн шаардлага хүргүүлж байна.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж