Шунхлай групп, АПУ ХК 600 саяар Увс аймгийн 100 жилийн наадмыг ивээн тэтгэлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Увс аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ой, баруун бүсийн даншиг наадам энэ сарын 29-30-ны өдрүүдэд Улаангом хотод ёслол төгөлдөр зохион байгуулагдаж буй. Энэ жил 21 аймгаас зөвхөн Увс аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэж буй бөгөөд уг түүхэн үйл явдлыг тохиолдуулан Шунхлай Групп болон АПУ ХК нийт 600 сая төгрөгийн ивээн тэтгэлэг үзүүллээ. Шунхлай Групп нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжил, инновац, нийгмийн хариуцлагын зарчимд тулгуурлан ажилладаг Монголын тэргүүлэгч компаниудын нэг билээ. Тус групп нь орон нутгийн хөгжил, түүх соёлыг дэмжих чиглэлд тогтмол хөрөнгө оруулалт хийж, хамтын үнэ цэнийг бий болгохыг зорьдог. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.