Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж тус байгууллагын хамт олон мэдээлэл хийлээ.
Хүмүүнбичиг сонины хариуцлагатай редактор Б.Элбэгзаяа:
-Э.Содонтогос даргын ёс зүйгүй асуудал, дээрэнгүй зан байдлын тухай бичгийг Ерөнхийлөгчийн тамгын газар луу илгээж, түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ бид нар тогтвортой ажиллаж байна. Бичгийг дарамт шахалтгүйгээр өөрсдөө санаачилж өргөн бариснаа хэлэх гэж бид цугласан. Бид энэ сэхээтэн, орчуулагч хүнийг хүндэтгэж хамтдаа ажилласан. Гэвч энэ хүн удирдах арга барил ёс суртахуун, хууль ёсыг дээдэлдэггүй байсан. Бичиг өргөн барьсан тохиолдол бол анхных биш гурав дахь удаагийн тохиолдол. Байгууллагын 84 хувь нэгдэнэ гэдэг нь энэ үйл явдал тэсэрсэн гэсэн үг. 100 жилийн түүхтэй агентлагийн үйл ажиллагаа доголдож болохгүй. Сэтгүүл зүйн холбоо, ерөнхийлөгч үүнийг ажиглаж байгаа гэдэгт итгэж байна. Биднийг харгалзаж үзээд захирал солигдох хэрэгтэй. Миний хувьд сүүлийн саруудад ажил ихтэй байсан. Энэ үеэр орон нутгуудад ажилласан. Би бараг 1000 гаруй сонин хэвлүүлж сая гаруй төгрөгийг агентлагтаа орууллаа. Сүхбаатар аймагт ажлаар явахдаа 200 гаруй сонин борлуулсан. Гэтэл дарга надад хоёр хоногийн цалин хасч бэлэг барьсан. Миний хоёр өдрийн цалин 300 мянган төгрөг. Би ч бас автобусаар явдаг, зээл, цахилгааны төлбөрөө төлдөг. Гэтэл гэнэт хассан нь бүдүүлэг үйлдэл. Миний цалинг хассан тохиолдол амьдралд минь анх удаа тохиолдож байна.
“Мөнгү Шяоши Бао” сонины ахлах Б.Мөнхтуул:
-Дарга манай сонин хоёр нүүр дамжуулж хятадын тухай мэдээллийг түгээдэг, тэрийгээ хянадаггүй гэжээ. Манайх 27 агентлагтай гэрээ байгуулж ажилладаг. Манай сонин гэрээний дагуу Монгол орны тухай эерэг агуулгатай мэдээг тавьсан байгааг бидний сониноос харж болно. Бид нар төрийн бус байгууллагын сорил шалгалтад орохоос татгалзсан учраас намайг болон миний доор ажилладаг хоёр орчуулагчийн ур чадварын нэмэгдэл цалинг хоёр сараар нь хассан. Дараа сараас нь урьдынх шигээ ур чадварын цалин өгөөгүй. Даргын шаардлагаар шалгалтад орсон орчуулагч нарын цалин нэмэгдээгүй харин ч хасагдсан.
Захиргаа хүний нөөцийн ахлах мэргэжилтэн н.Отгонжаргал:
-2022 оны арваннэгдүгээр сард томилогдож эхэлснээсээ хойш 51 ажилтныг ажлаас нь чөлөөлсөн. Энэ хүмүүс даргын дарамт шахалтаас болж гарсан. Мөн адил шалтгаанаар дөрвөн удаа даргын туслах солигдсон. Туслахууд нь өдрийн цагаар уйлахдаа тулсан. Ажилтнуудыг дарамталж, хална гэсэн тохиолдол байгаа. Ажлаас гарч буй хүмүүс дарамтлуулж байснаа надад хэлдэг. Бүх нийтийн амралтын өдөр хүртэл ажилласан цалингаа авч чаддаггүй. Ур чадварын цалинг агентлагийн даргын шийдвэрээр улирал тутамд өгдөг. Гэвч даргын өнгө үзэмжээр энэ цалин буурсан. Манай ажилчдаас сахилгын шийтгэл, мэдэгдэх хуудас аваагүй ажилтан ховор. 30 хүн буюу байгууллагын 40 хувь нь өөрийн хүсэлтээр гарын үсгээ зурсан.
3,607.57



















































Холбоотой мэдээ