niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 00:01 UTC Эх: https://news.mn/r/2808329/ cad87640d7c46dad… ← niitlelch.mn руу буцах

Өмнөдэлгэр суманд 100 га-д 250 мянган мод тарьж ойжуулна

Хуучирсан мэдээ: 2025.06.19-нд нийтлэгдсэн

Өмнөдэлгэр суманд 100 га-д 250 мянган мод тарьж ойжуулна

Өмнөдэлгэр суманд 100 га-д 250 мянган мод тарьж ойжуулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн 2021 оноос хойш орон даяар өрнөж буй. Энэ хүрээнд Хэнтий аймаг 2030 он хүртэл 30 сая мод тарихаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 2 сая 100 мянган тарьжээ. Энэ жилийн хувьд Хэнтий аймаг 3 сая мод тарихаар өргөн цар хүрээг хамруулан ажиллаж байгаа аж.

Энэ талаар Хэнтий аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Амгаланбат тэрбээр, "2030 он хүртэл 30 сая мод тарих хөдөлгөөнийг дэмжиж Хаан банк нийгмийн хариуцлагын хүрээнд, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ажилд хувь нэмрээ оруулж Хэнтий аймагт гурван жилийн хугацаанд 1 сая мод тарих төслийг эхлүүлж хамтарч ажиллах гэрээг үзэглэлээ.

Энэ хүрээнд Өмнөдэлгэр суманд энэ онд 100 га талбайд 250 мянган мод тарьж ойжуулалт хийх төслийг эхлүүлсэн. Тус төслийн  гүйцэтгэгчээр мод үржүүлэг, ойжуулалтын чиглэлээр олон жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй ‘UBT Garden’ компани шалгарч, ажиллахаар болсон.

Бидний 30 сая мод тарих төслийг дэмжин, доройтсон ойг нөхөн сэргээх ажилд хамтарч  ажиллаж байгаа Хаан банк болон ‘UBT Garden’ компанийн хамт олонд баярлалаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж