niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 00:01 UTC Эх: https://news.mn/r/2808285/ b66b46cf09803b6c… ← niitlelch.mn руу буцах

Б.Пүрэвдорж: П.Сайнзориг оо, эмэгтэйчүүд рүү битгий давшлаад бай

Хуучирсан мэдээ: 2025.06.19-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж: П.Сайнзориг оо, эмэгтэйчүүд рүү битгий давшлаад бай

Б.Пүрэвдорж: П.Сайнзориг оо, эмэгтэйчүүд рүү битгий давшлаад бай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.06.19/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын дунд маргаан өрнөлөө. Дээрх хуулийн зохицуулалтаар хуулиас давсан журмыг цэгцлэхээр тусгасан юм.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-П.Сайнзориг гишүүн юмны учрыг нь мэдэхгүй, Улаанбаатар хот руу орж ирдэг хөдөөний автомашины дугаарын төлбөрийг авах тухай асуудлыг байхгүй болгох гэж байна гэж үзээд баахан явсан юм шиг байна лээ. Гэтэл хөдөөнөөс Улаанбаатарт орж ирэх автомашинаас хураамж авах шийдвэрийг хуулийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас гаргасан. Гэтэл энэ хуулиар бол Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар гаргаж байгаа шийдвэрт нөлөөлөл үзүүлэхгүй, нутгийн өөрөө удирдах ёсны бүрэн эрхийн асуудал. Эндээсээ татвар хураамж ногдуулах асуудлыг хотын даргад өгч болохгүй л гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр Х.Нямбаатарт үнэнч царайлах гэж, тэрнийгээ хамгаалж баахан давхиад, тэрийг нь О.Номинчимэг нарын гишүүд эсэргүүцэхээр энэ хууль дээр янз бүрийн юм яриад л яваад байгаа юм. О.Номинчимэг хууль дээр олон жил ажилласан, зарим юман дээр гайгүй шүү. Эмэгтэйчүүд рүү битгий янз бүр болоод бай.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж таныг хариуцлагатай байхыг шаардаж байна. Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр зөвхөн татвар тогтоодоггүй юм, нийслэл тогтоодоггүй юм. Малын хөлийн татварыг та батлалцсан. 330 сумын эрх байхгүй болох гээд байгааг л хэлсэн. Газрын төлбөрийг орон нутаг өөрөө тогтодог юм. Та бол парламентад алиалагч хийдэг хүн ш дээ. Намын дарга болохын тулд ийм хоёрын хооронд юм битгий хийж бай. О.Номинчимэг та хоёр ямар харилцаагаараа гайгүйг мэдэхгүй байна за юу.

Тэгэхдээ та хуулийг буруу хэлж, миний гаргаагүй саналыг ингэж тайлбарлаж байгаа бол битгий андуураад байгаарай гэж би танд хэлье. Б.Пүрэвдорж гэдэг хүн намын дарга болох гээд бүх зүйл дээр хоосон PR хийдэг.  Зүгээр байгаарай гэж би танд хэлье гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж