niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 00:02 UTC Эх: https://news.mn/r/2808201/ 2faad73930f91b64… ← niitlelch.mn руу буцах

“Тэтгэврийн зээлд тавьсан шалгуур амьдралд нийцэхгүйгээс бухимдуулж байна”

Хуучирсан мэдээ: 2025.06.18-нд нийтлэгдсэн

“Тэтгэврийн зээлд тавьсан шалгуур амьдралд нийцэхгүйгээс бухимдуулж байна”

“Тэтгэврийн зээлд тавьсан шалгуур амьдралд нийцэхгүйгээс бухимдуулж байна”

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.18/ хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тэтгэврийн зээлд тавьсан нөхцлөөр төв банкнаас  мэдээлэл авах шаардлагатай гэлээ. Энэ талаар тэрбээр “Тэтгэврийн зээлтэй холбогдуулж гаргасан шийдвэр нь амьдралд төдийлөн нийцэхгүй асар олон хүнийг бухимдуулж байна. Төрөөс эх үүсвэртэй тул энийг засах талд бид анхаарах ёстой.  Ирэх долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар Монголбанкнаас хоёр үндсэн асуудлыг тодруулж, танилцуулах ажлыг хийх ёстой. Нэгдүгээрт,  тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар яагаад ийм шийдвэр гаргах болов. Хоёрдугаарт, эрсдэлгүй зээлд ордог тэтгэврийн зээлийн хүүг бууруулах талаар Монголбанк ямар төлөвлөгөө байна вэ гэдэг асуудлаар мэдээлэл авах нь зүйтэй гэж үзэж байна.

Тэтгэврийн зээл бол дээшээ тэнгэр хол, газар хатуу үед гол асуудлыг нь шийддэг юм байна.  Тэтгэврийн зээлд тавих шалгуур нөхцлийг өөрчилснөөс хойш хэдэн арваараа мессеж ирүүлж байна.  Надаас залуу хүн цэргийн тэтгэвэрт гарчихсан байна.  Тэтгэврийн зээл аваад бизнес хийх эх үүсвэрээ болгоё гэхэд аманд ч үгүй, хамарт ч үгүй зээл олдох болоод байна. Эмнэлэгт үзүүлмээр байдаг, зээл олдохгүй байна гээд маш олон хүн хандлаа.

Тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгочихоор бизнес хийх боломжгүй болгож байна гээд иргэд хандаж байна.

Өөрт байгаа жаахан бололцоогоо ашиглаад амьдралын чанараа дээшлүүлэх гэдэг юмыг нь хааж боогоод байх шаардлагагүй гэв.

Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл зургадугаар сарын 12-нд хуралдаж, тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгосон юм. Ингэснээр ахмад настнууд арилжааны банкнаас зээл авах нөхцөлд нийт тэтгэврийнхээ 50 хувийг зээлэнд, үлдсэн 50 хувиар амьжиргаагаа залгуулахаар зохицуулж өгсөн. Тэтгэврийн зээлийн хугацааны тухайд зээл олгосон банк нь шийдвэрлэхээр заасан билээ. Гэвч эл шийдвэрт ахмад настнууд бухимдаж байгаа бөгөөд амьдралд нийцэхгүй шийдвэр гэж үзэх болсон.

Харин төв банкны зүгээс бизнесийн зээлийг түлхүү гаргаж, хэрэглээний зээлийг хумих бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж тайлбарлаж буй.

Монгол Улсын хэмжээнд 330 мянга гаруй хүн тэтгэвэр авдаг бөгөөд 50 шахам хувь нь бага тэтгэвэртэй буюу сард 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг.  Мөн тэтгэвэр авагчдын 60 орчим хувь нь тэтгэврийн зээл авсан байдаг. УИХ-аас 2021 онд ахмад настнуудын арилжааны банкнаас авсан тэтгэврийн зээлийн хэмжээ 700 тэрбум төгрөг байсан бол өнгөрсөн гуравдугаар сард 2.1 их наяд төгрөгт хүрч гурав дахин өссөн үзүүлэлт гарсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
21
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж