niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 00:02 UTC Эх: https://news.mn/r/2808172/ 7f51117b2808ac78… ← niitlelch.mn руу буцах

"Хятадаас 200 гаруй тэрбумаар хагас коксжсон нүүрс авна"

Хуучирсан мэдээ: 2025.06.18-нд нийтлэгдсэн

"Хятадаас 200 гаруй тэрбумаар хагас коксжсон нүүрс авна"

"Хятадаас 200 гаруй тэрбумаар хагас коксжсон нүүрс авна"

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.06.18/ сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Тэрбээр "Эрдэмтдийн зөвлөлийн дүгнэлт гарсан. Өндөр илчлэгтэй нүүрс буюу угааж, жигнээгүй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу гэдгийг эрдэмтэд гаргасан. Сөрөг хүчний улстөрчид аль болох эсэргүүцсэн мэдээллийг л өгнө. Өнгөрсөн жилүүдэд маш олон хүн угаартаж нас барсан. Үндэсний хорооноос хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэг шийдвэрийг гаргасан. Тийм учраас БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авна.

Бид одоогийн "Тавантолгой түлш" сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нийт зардлыг шингээж, 300 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэх гэж байна.

Өөрөөр хэлбэл, 80 орчим сая ам.долларын хэмнэлт үүсгэх тооцоог гаргаж, 800-гаас дээш градуст жигнэсэн, химийн хортой нэгдлийг ялгасан нүүрсийг ялгасан нүүрсийг 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, эндээ савлан, хэрэглээнд нэвтрүүлнэ. Хагас коксжсон нүүрсний үйлдвэр барих төсөл хэрэгжиж эхлээгүй, хамгийн багадаа 30-аас дээш сар болно. Төсөвт мөнгийг нь тусгаагүй. Иргэдийн зуухыг солихгүй. Нийслэлээс ямар нэгэн зуух тараагаагүй" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ТэнэглэлТэнэглэл
16
БурууБуруу
10
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж