niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 00:03 UTC Эх: https://news.mn/r/2808095/ 6ba77987c16a1a59… ← niitlelch.mn руу буцах

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар хэнийг томилох вэ?

Хуучирсан мэдээ: 2025.06.18-нд нийтлэгдсэн

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар хэнийг томилох вэ?

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар хэнийг томилох вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.06.17/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барьж батлуулсан. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар Г.Занданшатарын Засгийн газарт Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахаар томилогдсон. Улмаар засгийн эрхийг барьж буй парламентад 68 гишүүнтэй МАН-ын даргаар хэн томилогдох вэ гэдэг нь улстөрийн хүрээнд халуун сэдэв болж байна.

Түүний оронд УИХ дахь МАН-ын бүлгийн даргад УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан нарын нэр яригдаж байгаа талаар мэдээлэл байна.

Мөн МАН бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нар ажилладаг. Г.Дамдиннямын тухайд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар томилогдсон учраас дэд даргын нэг суудал мөн суларч байгаа. Бүлгийн дэд даргын суудалд хэн ирэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МАН-ын бүлгийн даргад нэр дэвшигчдийг эцэслэх бөгөөд үргэлжлүүлэн нэр дэвшигчдийг МАН-ын бүлгийн хуралдаанд танилцуулах учиртай. Одоогоор хурлын тов гараагүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж