niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 00:04 UTC Эх: https://news.mn/r/2807960/ 79906fd31c4802f4… ← niitlelch.mn руу буцах

"Сайд хийнэ гэдэг чинь ямба биш ял шүү дээ"

Хуучирсан мэдээ: 2025.06.17-нд нийтлэгдсэн

"Сайд хийнэ гэдэг чинь ямба биш ял шүү дээ"

"Сайд хийнэ гэдэг чинь ямба биш ял шүү дээ"

 МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн болон хэрхэн ажиллах талаар хэлэлцэж дуусжээ. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж, хэлэлцэж эхлээд байна.Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдад дэмжигдээд буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодруулж байна.


Тэрбээр "Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудтай очиж танилцаж, шат дараатай ажлуудаа хийнэ. Сайдын ажил бол ямба биш ял шүү дээ. Эрүүл мэндийн сайд санхүүгийн асар их дутагдалтай байна. Санхүүгийн асуудлаар Ерөнхий сайдтай уулзана. Өнөөдөр Улаанбурхан өвчнөө дийлэхгүй байна. Хүнд цаг үе ирээд байна.

Ажил хийх чинь асар их дарамт шахалт. УИХ-ын гишүүн байх л амар.

Миний хувьд эмийн наймааг зогсооно. Сонгон шалгаруулалтаар сонгогдсон компани эмийг нийлүүлдэг болно. Эмнэлгүүдийг Төлөөлөн удирдах зөвлөлтэй болгоно. Төлөөлөн удирдах зөвлөл нь захирлыг халах, томилох эрхтэй байна. Гүйцэтгэлийн санхүүжилтээс ухрахгүй, хамгийн гол нь хулгай л байж болохгүй" хэмээх байр суурийг илэрхийллээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж