niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 00:04 UTC Эх: https://news.mn/r/2807908/ d578d4c589fd76bd… ← niitlelch.mn руу буцах

"Х.Нямбаатар гэдэг хүн хуулиас давсан эрх мэдэлтэй болсон байна"

Хуучирсан мэдээ: 2025.06.17-нд нийтлэгдсэн

"Х.Нямбаатар гэдэг хүн хуулиас давсан эрх мэдэлтэй болсон байна"

"Х.Нямбаатар гэдэг хүн хуулиас давсан эрх мэдэлтэй болсон байна"

ТҮЦ эрхлэгчид өнөөдөр /2025.06.17/ хотын даргад шаардлага хүргүүллээ. Монголын худалдаачдын холбооны дэргэдэх ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос зургадугаар сарын 18-наас эхлэн “ТҮЦ-33” нэртэй үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болсон байна. Энэ үйл ажиллагаа нь Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс ТҮЦ эрхлэгчдийг буруутгаж, тэдний үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийн эсрэг чиглэж байгаа аж.

Иргэн н.УРАНТӨГС:

-ТҮЦ-үүдийг бохир, чанаргүй бараа бүтээгдэхүүн зардаг гэх ойлголтыг няцааж, томоохон худалдааны төвүүдтэй ижил бараа борлуулдаг. ТҮЦ эрхлэгчид өөрсдөө бараа импортоор оруулж ирдэггүй. Зах зээлд зарагдаж байгаа адил бараа бүтээгдэхүүнийг л борлуулдаг.“ТҮЦ-33” үзэсгэлэн худалдаа нь Улаанбаатар хотын зургаан дүүргийн төв талбайд буюу Эрх чөлөөний талбай, Сүхбаатарын талбайд өдөр бүр нүүдлийн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэх зорилготой.

“ЭХ ОРОНДОО ЧӨЛӨӨТЭЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭМЭЭР БАЙНА”

Мөн тус холбооноос дараах зөвлөмжийг харуулж, Хотын дарга Х.Нямбаатарт  шаардлага хүргүүллээ. Тодруулбал, хүний эрх зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцох,

Хүний эрх зөрчиж байгаа төрийн албан хаагчид хүний эрхийн сургалт орох шаардлагатайг ТҮЦ эрхлэгчид онцоллоо.

ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.ОТГОНБАЯР:

-Хотын дарга худалдааны салбарт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг ялгаварлан гадуурхах, нэр хүндэд нь халдах, гутаан доромжлох гэсэн балмад үйд явдалыг удаа дарааллан гаргаж байна.Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх захирамжид гомдол гаргах эрхийг нь  хүртэл олгохгүй байна.Эх орондоо чөлөөтэй хөдөлмөрлөх эрхийг маань ноцтойгоор зөрчиж байна. Х.Нямбаатар гэдэг хүн хуулиас давсан эрх мэдэлтэй болсон байна.Энэ хүнийг ТҮЦ эрхлэгчид, худалдааны салбарт ажиллаж хөдөлмөрлөж байгаа иргэд огцортол нь тэмцлээ үргэлжлүүлнэ.

Иргэн н.УРАНЧИМЭГ:

-ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, уулзалт хийхийг хүсч байна. Шаардлагын хариуг 2025 оны зургадугаар сарын 23-ны дотор өгөхийг хүсэлтэд дурдсан болно.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж