niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 00:04 UTC Эх: https://news.mn/r/2807900/ b65a5abdf0e5ba88… ← niitlelch.mn руу буцах

"Хүссэн болгон сайд болох боломжгүй"

Хуучирсан мэдээ: 2025.06.17-нд нийтлэгдсэн

"Хүссэн болгон сайд болох боломжгүй"

"Хүссэн болгон сайд болох боломжгүй"

УИХ-ын гишүүн С.Бямбацогт цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "энэ Засгийн газарт тулгамдсан маш олон ажил байна. Тиймээс яаралтай засгаа бүрдүүлэх шаардлагатай байна. Хүсссэн хүн болгон сайд болох боломжгүй. Шинэ сайд нар хурдан туршлагажиж ажлаа хурдан үргэлжлүүлэх ёстой. Миний хувьд Зам тээврийн сайд байхдаа агаарын тээврийн либералчлалыг хийсэн. Батлан хамгаалахын сайд байхдаа ч багагүй ажлуудыг хийж ажлаа өгч байна. Миний туршлага, хийсэн ажлуудыг үнэлж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилсон байх гэж бодож байна.

Мэдээж өмнөх Засгийн хийж байсан ажлыг үргэлжлүүлнэ. Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Ураны асуудлын хувьд иргэдэд мэдээлэл сайн өгөх хэрэгтэй гэж харж байгаа. Хэрвээ хортой нь нотлогдвол Ураны төсөл хөдлөхгүй.

Мөн энэ Засгийн газарт тулгамдаж буй асуудал валютын нөөц. Тиймээс валютын нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлж байсан Алт-3 төслийг яаралтай хэрэгжүүлнэ. Хүн болгон сайд хийх боломжгүй. Түүний ард маш том үүрэг хариуцлага бий" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж