Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраа байгуулахдаа УИХ-д суудалтай ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтрах хүсэлтэй байгаа саналаа хүргүүлсэн. Энэ дагуу Засгийн газарт хамтрах урилга авсан намууд эхнээсээ шийдвэр гаргаж эхэлсэн. Харин Үндэсний эвсэл хараахан хурлаа зарлаагүй байгаа юм. Энэ талаар Үндэсний эвслийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Үндэсний эвсэл Удирдах зөвлөлийн хурлаа хараахан зарлаагүй байна. Эргэлзээтэй зүйлүүд байна, энэ тухай мэдээллийг авах хэрэгтэй байна. Надад ирсэн мэдээллээр Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлэг нь хуралдах юм байна. Уг хурлын дараа Ерөнхий сайдтай биечлэн уулзана. Надаад асуух зүйлүүд байна. Мэдээлэл дутуу байна. Засгийн газрын бүтэц нь яах юм.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын мэдээллийг сонслоо. Засгийн газрын бүтэц хэвээр явах юм байн. 2025 оны төсөвт тодотгол хийхдээ шинэ Засгийн газрыг цомхон байлгах Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан юм байна. Тодруулах зүйлүүд байна” гэлээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ