УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал шинэ Засгийн газарт эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас доошгүй байлгах шаардлагатай гэж үзэж Ерөнхий сайдад хүсэлт хүргүүлсэн. Түүний хувьд одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүнд жендерийн эрх тэгш байдлыг бий болгож эмэгтэйчүүдийн оролцоог илүү нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг хэлэв.
Тэрбээр, "Өмнөх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг харахаар эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Эмэгтэйчүүд сайд хийж байгаа нь 15 хувьд ч хүрэхгүй байна. Тиймээс шинэ Засгийн газарт эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас доошгүй байлгах шаардлагатай. Мөн шинэ Засгийн газрын бүтцэд ямар шаардлагаар сайд нараа томилдгийг бид нар мэдэх ёстой. Олон удаа сайд хийсэн хүнийг сонгох юм уу, ямар бүтцээр, шалгуураар сайд нараа сонгох юм. Сайд нарын тайланг сонсох хэрэгтэй. Зарчим нь ил байх хэрэгтэй" гэв.
3,607.57





















































Холбоотой мэдээ