УИХ-ын гишүүн Д.Ганбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-МАН-ын бага хурлын шийдвэр гарч, хамтарсан засгаас АН-ыг гаргаснаас хойших хугацаанд төр засгийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсныг иргэд шүүмжилж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Ямартай ч хуулийн хугацаандаа Ерөнхий сайдыг томилж чадлаа. Хэрэв томилоогүй байсан бол УИХ тарах нөхцөл байдалд хүрч, төрийн хямрал болох байлаа гэж харж байна. Засгийн газрын бүтцийг бүрдүүлэхтэй холбоотой УИХ-ын 30 гишүүн шаардлага хүргүүлсэн байна. Энэ бол нам гэдэг зүйл утгаа алдсаны л илэрхийлэл шүү дээ. Бүгдээрээ аль нэг бүлэглэлийн гарт ч юм уу, намууд цөөн хүний гарт орчихсон байсны үр дагавар гэж ойлгож байна. Нөгөө талаар хэн нь хэн бэ гэдэг нь харагдаж байна.
Тиймээс энэ нөхцөл байдалд Ерөнхий сайд дүгнэлт хийгээд бодлоготой хөдлөх ёстой. Долоо хэмжиж нэг огтлох ёстой. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.
Эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал хүнд байна. Хэрэв өмнөх Засгийн газар сайн ажилласан бол иргэдийн амьдрал ийм байхгүй байх байсан.
Засгийн газарт туршлагатай мэдлэгтэй хүмүүсийг авч ажиллуулах хэрэгтэй. Хэрэв нам дотор нь тийм хүн олдохгүй байвал Ерөнхий сайд бүсчилсэн тойргоос гарсан гишүүдтэй уулзах ёстой. Ажил биднийг хүлээхгүй, цаг хугацаа хамгийн чухал байна.
3,607.57






















































Холбоотой мэдээ