niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 00:33 UTC Эх: https://news.mn/r/2807448/ 69fc00594e668d29… ← niitlelch.mn руу буцах

АН-ын бүлэг шаардлага хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2025.06.16-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг шаардлага хүргүүлнэ

АН-ын бүлэг шаардлага хүргүүлнэ

УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл өнөөдөр /2025.06.16/ хуралдах товтой байгаа. Тодруулбал,

  • МАН-ын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 10.00 цагаас
  • АН-ын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд 10.00 цагаас хуралдах юм.

МАН-ын бүлгийн хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилсон бол АН-ын бүлэг хуралдаж эхэлжээ. Тус бүлэг өнөөдрийн хурлаараа "Үндэсний статистикийн хорооны" мэдээллийг сонсож байгаа бөгөөд танилцуулга мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа​ болон холбогдох албаны хүмүүс танилцуулжээ.

Мөн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025 оны тавдугаар сарын 30-ний өдөр өргөн мэдүүлсэн "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин гишүүдэд мэдээлэл өгөх юм байна.

Түүнчлэн АН-ын бүлгийн хурлаар Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслөө оруулж ирэхгүй бол хугацаатай шаардлага хүргүүлэх шийдвэр гарсан талаар мэдээлэл байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногын Пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилсон. Тэрбээр гишүүдийн асуултад хариулах үеэрээ "Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ яаралтай бүрдүүлж, ирэх долоо хоногт 2025 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлнэ" гэж мэдэгдсэн. Гэвч бүтэц бүрэлдэхүүнийхээ асуудлаар тохиролцоонд хүрч чадалгүйгээр дээрх асуудал хойшилсоор байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж