Улаанбаатар хотын автомашинд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурснаар, УИХ-аас өнгөрсөн сард ажлын хэсэг гаргасан. Тус ажлын хэсгийн хуралдаанаар иргэдэд мэдээлэхгүйгээр автомашины татварыг нэмсэн нь буруу гэж дүгнээд буй.
Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт /2025.06.10/ болсон. Хуралдаанаар, "Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт"-ийг хэлэлцэж, дашин хуралдахаар хойшлуулсан. Тодруулбал, УИХ-ын Тамгын газраас тодруулж үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн билээ. Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024.12.04-ний тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн.
АЖЛЫН ХЭСЭГ ПРОЦЕССЫН АЛДААТАЙ ШИЙДВЭР ГАРГАСАН ГЭВ

НИТХ машины татвар нэмэхдээ тооцоо судалгаа дутуу, процессын алдаа гаргасан гэж ажлын хэсгээс үзсэн.
Товчоор бол зураг дээрх өссөн татварын дүн нь иргэдийн эрхийг зөрчсөн процессын алдаатай шийдвэр гэсэн үг.
Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолоор дөрвөн төрлийн автотээврийн хэрэгслийн жилд төлөх татварын хэмжээг 2010 оныхоос гурав дахин нэмсэн. Энэ бол бага дүн биш. Тиймээс холбогдох ажлын хэсгээс НИТХ-ын татвар нэмэгдүүлэх, хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу, олон нийтийн санал асуулга авах асуудалд процессын алдаа гаргасан байх магадлалтай тул нутгийн өөрөө удирдах байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харж, засаж сайжруулах, цаашид гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэд, олон нийт, бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулж, гарсан үр дүнд тулгуурлан шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж дүгнээд буй.
ТАТВАРАА ТӨЛДӨГГҮЙ ЖОЛООЧ НАРТ ТООЦОХ ХАРИУЦЛАГАА ЧАНГАТГА!

Нөгөө талдаа татвар, төлбөр хураамжаа төлдөггүй хэсэг нь нүдээ аниад, чихээ бөглөөд л сууж байгааг иргэд шүүмжилж байна. 14 жилийн туршид энэ төрлийн татварыг хөдөлгөөгүй тогтвортой мөрдөж ирсэн. Тиймээс хэрэв хуучин тарифаа үргэлжлүүлэн мөрдөнө гэвэл автозамаа шинэчилж тордох боломжгүйд хүрнэ гэдгийг нийслэлийнхэн тайлбарласан. Төсөв санхүү дутах болсон гол шалтгаан нь төлбөр хураамжаа төлдөггүй хэсэгтэй хамгийн их хамааралтай. Гэтэл тэдэнд тооцох хариуцлагыг биш татвараа төлөөд явж байгаа жолооч нарт дарамт учруулж байгаа нь утгагүй. Цаг хугацаандаа татвар, торгуулиа төлдөггүй чихгүй жолооч нартай Тээврийн цагдаа нартайгаа хамтраад тууштай ажиллаж чадвал тэрбум, тэрбумаар нь орлогоо нэмэх боломж бийг ч хэлэх хүн олон байгаа юм.
Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын дугаартай цаг хугацаандаа татвар, торгуулиа төлөөгүй, оношилгоондоо ороогүй 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл байгааг тодотгосон. Тиймээс хариуцлагын тогтолцоогоо чангатгаж, процессын алдаатай гаргасан шийдвэртээ анализ хийхийг олон нийт цахим хуудастаа давалгаалж эхлээд байна.
Нэмэгдсэн дүнгээр иргэд одоо дараах татварыг төлж байгаа юм. Албан татвар:
- “Приус” 36-108 мянган төгрөг,
- “Лексус 570” 188100-564300 төгрөг,
- “Портер” 30-75 мянган төгрөг,
- “Ланд Круйзер-200” 151800-455400 төгрөг.
Зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20 мянгаас 100 мянган төгрөг,
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30-150 мянган төгрөг,
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50-250 мянган төгрөгийн татвар төлж байгаа юм.
3,607.57

















































Холбоотой мэдээ