Ньюс агентлаг 2026 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг, цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11-13 хэм, бусад хэсгээр -6-8 хэм, өдөртөө -4-6 хэм хүйтэн байна.
Багануур орчмоор мөн үүлэрхэг, цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -11-13 хэм, өдөртөө -6-8 хэм хүйтэн байх бол Тэрэлж орчмоор үүлэрхэг, цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -11-13 хэм, өдөртөө -6-8 хэм хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Арваннэгдүгээр сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Булганы зарим, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, өдөртөө Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.1-9.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18-23 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1-6 хэм, бусад нутгаар -6-11 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4-9 хэм, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3-2 хэм, бусад нутгаар -1-6 хэм хүйтэн байна.
3,607.57





















































Холбоотой мэдээ