niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 01:01 UTC Эх: https://news.mn/r/2807183/ a1a9a10158ea824d… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын дарга шинэ засгийг бойкотлов!

Хуучирсан мэдээ: 2025.06.13-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга шинэ засгийг бойкотлов!

УИХ-ын дарга шинэ засгийг бойкотлов!

УИХ-ын 107 гишүүний 92.3 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилсон. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх, огцруулах эрхийг өгсөн байдаг. Тиймээс Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өнөөдөр өргөн барих ёстой байсан боловч спикер Д.Амарбаясгалан чуулганы үйл ажиллагааг завсарлуулсан нь хувийн ашиг сонирхолтой холбоотой бололтой.

Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилохыг эсэргүүцэн, Г.Занданшатарын засгийг бойкотлох болсон гэх мэдээлэл байна.

Д.Амарбаясгалан албан тушаалаа хууль бусаар ашиглан, чуулганы хуралдаан саад учруулах болсны гол шалтгаан нь  УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Тавантолгойн Бортээгийн уурхайд Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “Админерал” компани онцгой эрх эдэлсэн талаарх мэдээллийг дэлгэсэнд өширхсөн бололтой. Д.Амарбаясгалангийн хувьд чуулганы хурлыг даргалах үүрэгтэй болохоос парламентын үйл ажиллагааг гацаах эрх байхгүй. Хэрэвзээ парламентын УИХ-ын дарга хувийн ашиг сонирхлоор гацаах нь хууль зөрчсөн явдал юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Э.Болормаа анх удаа сонгогдсон болон эмэгтэйчүүдийг Засгийн газарт оруулах ёстой гэж Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан бүрэн эрхэд халдаж буй нь Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг тооцогдох ёстой. Э.Болормаагийн хувьд УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө Монгол Улсын Үндсэн хууль зөрчин гадны компаниас хандив авсан нь гэх асуудалд нэр холбогдсон. Хуулийн засаглалтай оронд Э.Болормаад энэ асуудалд парламент хариуцлага тооцон гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх, улмаар гадны эрх ашигт үйлчилсэн эсэхийг хуулийн байгууллага нягтлаха ёстой. Э.Болормаагийн энэхүү акцын ард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ байгаа нь тодорхой. Л.Оюун-Эрдэнийн хувьд огцорсон ч албан тушаалтай үхтэл зууралдаж, Монгол төрийн байнгын үйл ажиллагаанд саад учруулах болсон нь авлига, хулгайтай нь холбоотой юу гэх хардлага төрүүлж буй.

Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний салбарт хэдийнэ улаан гэрэл ассан. Эдийн засаг өсөлттэй гарсан гэдэг ч  иргэдийн болон айл өрхийн халаас руу ороогүй. Дээр нь Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэхийн шөнө ДЦС-д гал гарсан нь санаатай гэмт хэрэг үү, санамсаргүй осол үү гэдэг нь эргэлзээ дагуулж байна.

МАН-ын наяад оны найзууд Монголын төрийг хүчгүйдүүлж, хувийн ашиг сонирхлынхоо төлөө улсаа дампууруулах нь холгүй улстөржиж байна.

Засгийн газар бүтцээ яаралтай бүрдүүлж, сайд нар эртхэн ажилдаа орохгүй бол эдийн засаг тун хүнд нөхцөлд орсон. Улсаасаа баян улстөрчдөд хамаагүй ч улны олны хувьд Засгийн газар ажилдаа цаг алдалгүй орох нь чухал байгаа билээ.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж