niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 01:02 UTC Эх: https://news.mn/r/2807008/ 3cad681a65d9fb33… ← niitlelch.mn руу буцах

МАН-ын сайд нараас 11 нь улирч, бүх яам дэд сайдтай болох уу?

Хуучирсан мэдээ: 2025.06.13-нд нийтлэгдсэн

МАН-ын сайд нараас 11 нь улирч, бүх яам дэд сайдтай болох уу?

МАН-ын сайд нараас 11 нь улирч, бүх яам дэд сайдтай болох уу?

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.06.13/ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барина. Болж өгвөл өнөөдөртөө багтаан Засгийн газраа байгуулж, ирэх долоо хоногт Монгол Улсын 2025 оны улсын төсвийн тодотголыг өргөн барина гэдгийг өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн. Тэгвэл шинэ Засгийн газрын бүтэц хэрхэн бүрэлдэх нь хамгийн их анхаарал татаж буй. Засгийн газрын бүтцэд Ардчилсан намынхнаас бусад сайд нарыг улираах, эсвэл МАН дангаар бүрэлдэх эсэх нь одоогоор эцэслэгдээгүй.

Ямартай ч одоогоор яригдаж эхэлсэн хувилбараар МАН, ХҮН намын сайд нар үлдэж, Ардчилсан намын сайд нарын оронд шинэ сайд нарыг томилуулж, яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайдын орон тоо бий болгохоор яригдаж байгаа аж.

УИХ-ын чуулганы хуралдаанаар өчигдөр Ерөнхий сайд Г.Занданшатар, улс эх орны эрх ашгийн төлөө сэтгэл зүрхтэй хүн бүртэй хамтарна. Эсрэг байгаа хүн бүртэй тэмцэнэ гэдгээ мөн илэрхийлсэн. Албан ёсоор Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн бариагүй байгаа ч Соёлын сайд Ч.Номинг чөлөөлж, шинэ сайдад УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ч.Ундрам, Э.Батшугар, Б.Энхбаяр, Б.Батбаатар нарыг томилохоор дотроо хэлэлцэж буй гэх мэдээлэл байна.
Нэрс эцэслэгдвэл шинэ сайд нарын бүрэлдэхүүнтэй Засгийн газар төрийн ажилдаа ирэх Даваа гаригаас шамдана.
Яамгүй сайд нарын тухайд Худалдан авах, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн хариуцсан Шадар Сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны дарга, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга зэрэг албан тушаал багтдаг. Тэгэхээр эдгээр яамгүй сайд нарыг цөөлж, яам болгоныг дэд сайдтай болгосноор наадмаас өмнө улсын төсвөө тодотгож, төрийн ажлаа цэгцлэх ажил жигдрэх бололтой.
Харин Г.Занданшатарын ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томилох аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж