УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн байгуулалтын байнгын хорооноос гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.
Тэрбээр, сонгуульт ажил намын Бага хурлаас эхэлдэг. Бага хурлын шийдвэр санал хураалтаар явагддаг. Гэтэл саналыг хөшигний ард орж тоолсон. Энэ бол асар том эргэлзээ үүсгэж байгаа. Би Ганзоригийн Тэмүүлэнг дэмжиж байсан. Дэмжлээ гээд надад цагаан ордонд орж санал өгөх эрх байхгүй. Бүгд л томилогдох болохоор гоё, гоё зүйл ярьдаг шүү дээ. Тэгээд хийх болохоор хэн нь ч хийдэггүй.
Би улс төрд гурван удаа сонгогдож ажиллахдаа сөрөг хүчний лидер ч хийж байсан, Засгийн газрын манлайд ч ажиллаж байсан.
Надад бол аль ч хувилбар бий. Ямар нэгэн байдлаар албан тушаалын хойноос хөөцөлдөөд гүйгээд байсан зүйл огт байхгүй гэдгийг мэдэгдье. Ерөөсөө аман болон бичгээр урилга заллага огт ирээгүй. Мэдээж албан ёсоор УИХ Ерөнхий сайдыг томилсны дараагаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн яригдах байх.
Ордонд байгаа яриагаар бол МАН дангаараа Засгийн газраа байгуулна гэж байгаа.
Хууль зүйн хувьд ч, 2024 оны сонгуулийн үр дүн ч тэр МАН-ыг дангаараа Засгийн газраа байгуул гэж сонголт өгсөн. Урьд нь ч би хэлж байсан.
Шинэ Ерөнхий сайд хэнтэй ажиллах вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Сая Л.Оюун-Эрдэнийг огцруулахад хамт байсан нэлээн олон сайд нь эсрэг ажиллалаа. Тэр хүмүүс ерөнхий сайдаа дэмжихгүй бол тэрийгээ нүүрэн дээр нь хэлэх хэрэгтэй. Тэрнээс биш тэвэрч байгаад ар хавиргаар нь хутгуур хийдэг. Энэ бол байж боломгүй зүйл. Энэ бол засгийн газар, кабинетын дүрэмд байж болохгүй алтан дүрэм шүү дээ гэлээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ