niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 01:04 UTC Эх: https://news.mn/r/2806768/ ec06af1496f45f17… ← niitlelch.mn руу буцах

Тэтгэврийн зээлийг хуучин журамд шилжүүлэх эсэхийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2025.06.12-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн зээлийг хуучин журамд шилжүүлэх эсэхийг хэлэлцэв

Тэтгэврийн зээлийг хуучин журамд шилжүүлэх эсэхийг хэлэлцэв

Арилжааны банкууд 2025 оны хоёрдугаар улирлаас тэтгэврийн зээлийг хуучин журмаар олгож эхэлнэ гэж албаныхан мэдээлсэн. Гэвч энэ шийдвэр хэрэгжихгүй байгааг ахмад настнууд хэлж байгаа юм. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурал өнөөдөр /2025.06.12/ өглөө эхэлсэн бөгөөд хурлаар гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулна гэдгийг албаныхан мэдээлэв. Тодруулбал, Монголбанкнаас 2025 оны гуравдугаар сарын 10-наас тэтгэвэр барьцаалсан зээлийн шалгуурын нэмсэн. Ингэснээр ахмад настнуудад 12 сараас дээш хугацаатай зээл олгохгүй болж, өр орлогын харьцааг 50.50 болгон чангаруулсан байдаг.

Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан өмнө нь мэдээлэхдээ Монголбанкны ерөнхийлөгчид хандан тэтгэврийн зээлд тавьсан шалгуур нөхцлийг зөөллөж өгөх хүсэлт тавьсан" гэж мэдэгдсэн. Үүний дагуу Монголбанкнаас хоёрдугаар улиралд багтаан тэтгэврийн зээлийн шалгуурыг хуучин хэвэнд нь оруулна гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээлсэн байдаг.

Монголбанкнаас мэдээлэхдээ нийт тэтгэвэр авагч 345 мянган иргэний 53.2 хувь нь тэтгэврийн зээлтэй ба эдгээр иргэдийн дундаж өр, орлогын харьцаа 84 хувьтай байна. Ахмадууд тэтгэврийнхээ 84 хувийг зээлд суутгуулж, 16-хан хувийг авч үлдэж байна. Энэ мөнгө тэдний амьжиргаанд хаанаа ч хүрэлцдэггүй. Мөн тэтгэвэр зээлдэгчдийн 82.3 хувь нь хамгийн багадаа нэг удаа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, нэмэлтээр зээл авч байгаа нь дээрх иргэдийн хувьд санхүүгийн хараат бус байдал алдагдсан, нийгмийн баталгаа хангагдахгүй байх нөхцөл байдал үүссэн талаар мэдээлж байсан юм.

СУДАЛГАА: АХМАДУУДЫН 60 ХУВЬ НЬ ТЭТГЭВРЭЭ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛТЭЙ

Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргахаас өмнө нийт ахмадуудын 80 хувь нь тэтгэврийн зээлтэй гэсэн тооцоо судалгаа байсан. Сүүлийн жилүүдэд нийт ахмадуудын 60 хувь нь тэтгэврээ барьцаалсан зээлтэй гэсэн судалгаа гарчээ. Тэтгэврийн дундаж хэмжээ 680- 737 мянган төгрөг орчим байна. Ахмад настны тухай хуулиар жил бүр тэтгэврийг үнийн өсөлт, инфляцтай уялдуулж нэмэгдүүлэх хуулийн зохицуулалттай. Уг заалт энэ оноос хэрэгжиж байгаа бөгөөд тэтгэвэр авч байгаа нийт ахмадуудын 60 орчим хувь нь тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгааг салбар яамнаас мэдээлж байв. Салбар яамнаас ахмад настнууд цаашдаа ганцхан эх үүсвэрээр тэтгэвэр авдаг байх биш олон эх үүсвэрээр тэтгэвэр авдаг ийм тогтолцоо руу шилжих зорилт тавьж байгаа юм.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ахмадуудынхаа амьжиргааны орлогыг хамгаалах зорилгоор хийсэн зохицуулалт байсан. Гэвч хатуудсан тул зөөлрүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд шийдвэр гарна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг арилжааны банкуудтай ярина.

Тэтгэврийн сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг бид энэ оноос жилийн 15 хувийн хүүтэй хадгалуулж байна. Өмнө нь гурван хувийн хүүтэй хадгалуулдаг байсан.

Түүнчлэн энэ жил бид системийн нөлөө бүхий дөрвөн банкинд 700 гаруй тэрбум төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэй барйшуулахаар 108 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олно" гэж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
61
ТэнэглэлТэнэглэл
17
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж