niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 01:05 UTC Эх: https://news.mn/r/2806715/ 2ca2a4a73ac41a8e… ← niitlelch.mn руу буцах

УИХ: Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилуулах саналыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2025.06.12-нд нийтлэгдсэн

УИХ: Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилуулах саналыг хэлэлцэнэ

УИХ: Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилуулах саналыг хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр /2025.06.12/-нд 12:00 цагт хуралдана. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох саналыг Ерөнхийлөгчид Даваа гаригт /2025.06.08 хүргүүлсэн юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д орууллаа.

МАН-ын долдугаар Бага хурлаас тус намын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Ерөнхий сайдад Г.Занданшатарыг томилох дээрх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Улмаар Даваа гаригийн УИХ-ын ээлжит бус чуулганыг 20:00 цагт хуралдуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн саналыг хэлэлцүүлэх тов тогтоод байсан юм. Тэгвэл уг асуудлыг Ардчилсан намын бүлэг Пүрэв гаригт буюу өнөөдөх хуралдаж хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцэх хуулийн заалттай учир  өнөөдөр ТББХ-ны хуралдааныг /10:00/ цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн юм. ТББХ-ны хуралдааны дараа Ерөнхий сайдаар томилох асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхээс гадна

  “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах, үргэлжилнэ/

   Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ -үүдийг хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж