niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 01:31 UTC Эх: https://news.mn/r/2806602/ d46899df8c534405… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхээр чуулганы хуралдааныг зарлав

Хуучирсан мэдээ: 2025.06.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхээр чуулганы хуралдааныг зарлав

Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхээр чуулганы хуралдааныг зарлав

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр /2025.06.10/ 18:00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг зарласан бол 20:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг товлосон.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг эл асуудлыг ажлын цагаар хэлэлцэх шаардлагатай. Иймээс ирэх Пүрэв гариг буюу зургадугаар сарын 12-нд хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байдаг. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өнөөдөрт багтаан асуудлыг хэлэлцэх бодлого барьж буй бөгөөд УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй зөвшилцөх юм байна.

МАН-ын Бага хурал өчигдөр болж, Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, олонхиороо дэмжсэн.

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн саналыг Ерөнхийлөгчид өнөөдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өргөн мэдүүлсэн.  Үүний дараа Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилуулах саналыг УИХ-д хүргүүлсэн билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж