niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 01:32 UTC Эх: https://news.mn/r/2806482/ 3f86e6bde1a60c81… ← niitlelch.mn руу буцах

ЕТГ-ын даргаар Б.Мөнхжингийн нэр яригдаж эхэлжээ?!

Хуучирсан мэдээ: 2025.06.10-нд нийтлэгдсэн

ЕТГ-ын даргаар Б.Мөнхжингийн нэр яригдаж эхэлжээ?!

ЕТГ-ын даргаар Б.Мөнхжингийн нэр яригдаж эхэлжээ?!

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа Хангайн бүсэд өрсөлдөөд өвдөг сөгдсөн УИХ-ын дарга асан Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар өнгөрсөн намраас ажиллах болсон. Тэгвэл өнөөдөр түүний оронд У.Хүрэлсүхийн тамгыг хэн манах вэ гэх асуулт улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байна.

Учир нь, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд цаашид итгэл үзүүлэхгүй гэсэн шийдвэрийг УИХ-аас гаргасан. УИХ-ын шийдвэрээр огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оронд хэн Ерөнхий сайд болох вэ гэдэг тэмцэл хоёр ордны дунд долоо хоногийн турш өрнөв. Энэ удаад далаад оныхон МАН-ын удирдах эрхэнд гарна гэсэн таамаглал ч хол зөрсөнгүй. Гэхдээ Монголын төрд Л.Оюун-Эрдэнийн нутагшуулсан “үе” гэх ойлголт улс төрийг хагалах, талцах нэг үндсэн сэдэв болж байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хуралдаа ЕТГ-ын дарга Г.Занданшатарыг нэрийг оруулсан бол заалнаас Г.Тэмүүлэн өрсөлдсөн. Ингээд олонхын саналаар Ерөнхий сайдад Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэхээр МАН-ын Бага хурлын гишүүдийн дийлэнх дэмжсэн юм.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшсэн Г.Занданшатарын асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцөөд парламент руу оруулах юм. Ийнхүү УИХ-ын хаалгаар гарсан экс спикер Засгийн газрын тооноор орж, Ерөнхий сайдын тамга гардах нь тодорхой болсон. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргад хэнийг томилох вэ гэдэг танхимын сайд нараас ч илүү сонирхолтой асуулт болж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тамгыг анх Я.Содбаатар манаж байв. Тэрбээр парламентын сонгуулийн дараа УИХ-ын дарга Л.Амарбаясгалангаас МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг авсан. Түүний оронд Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон. Одоо гурав дахь нь Гадаад хэргийн дэд сайд асан Б.Мөнхжин болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Х.Үйлстөгөлдөр нарын нэрс сонсогдож байна.

Гадаад хэргийн дэд сайд асан Б.Мөнхжин өмнө нь Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. Ямар ч байсан энэ удаад У.Хүрэлсүх үе тэнгийн нөхдөө биш залуу үеэр тамгаа мануулж, туршлагажуулах бодлого баримтлахыг үгүйсгэхгүй.

МАН төрийн зангарагтай туршлагатай залуу үеэ гаргах шаардлага нэн тулгамдсан асуудал болсныг Л.Оюун-Эрдэнийн огцруулах асуудал илчилж орхисон.  Тэгээд ч Х.Баттулга З.Энхболдын оронд Ө.Шижир гэх залууг авч ажиллуулсан.  Б.Мөнхжин, Х.Үйлстөгөлдөр нарын хэн хэн нь боломжит хувилбар. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар залуу хүн томилогдоно гэсэн яриа оргүй хоосон үг биш биз.

П.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж