МАН-ын Бага хурлын долдугаар хуралдаан өнөөдөр /2025.06.09/ болж өндөрлөлөө. Хуралдааны талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “МАН-ын дүрэмд заасны дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, томилуулахаар шийдвэрлэлээ. Шинэ Ерөнхий сайдад дөрвөн нэр дэвшигч дэвшсэнээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосны дагуу Удирдах зөвлөлөөс Бага хурал руу Г.Занданшатарыг оруулсан. Нийт дөрвөн хүний нэр Ерөнхий сайдад нэр дэвшсэнээс хоёр нь нэрээ татсан. Ингээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад нэр нь дэвшиж санал хурааж дүн гарлаа. Бааг хуралд оролцсон нийт 337 төлөөлөгч санал хураалтад оролцож, 67.87 хувийн саналаар Г.Занданшатарыг шинэ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Бага хурлын шийдвэр гарсан тул Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг маргааш Ерөнхийлөгчид хүргүүлэх болно. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, төсөв, олон улсын нөхцөл байдлын талаар ярилцаж энэхүү шийдвэрийг гаргасан” гэж тодотголоо.
Г.ХОРОЛ
3,607.57





















































Холбоотой мэдээ