Төв аймгийн Лүн сумын авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтын ажлыг ирэх 2027 онд эхлүүлэх бөгөөд төслийг Эдийн засаг, хөгжлийн яам хэрэгжүүлэхээр болжээ. Нийт 1.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй тус замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихаар төлөвлөсөн байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун бүсийг нийслэлтэй холбодог гол гарц болох Лүнгийн авто замын ажлыг эхлүүлэх шийдвэр энэ оны долдугаар сард гаргасан. Гэвч одоог хүртэл авто замын бүтээн байгуулалтыг эхлээгүй байгаа юм.
Жил бүр баруун чиглэлд зорчих 1-1.2 сая иргэн ашигладаг тус авто зам нь нийт 101.7 км урттай бөгөөд анх зургаан эгнээ болгон өргөтгөн гэж тооцоолж байсан ч өртөг өндөр туссан учраас дөрвөн эгнээ зам тавихаар тооцоолж, зураг төсөл болон ТЭЗҮ нь бүрэн батлагдсан байна.
Энэ талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өгөхдөө “Ер нь Төв аймгийн Лүн сумын авто замыг өргөтгөх зураг төслийг баталж, ТЭЗҮ-ийг гаргасан. Байгаль орчны үнэлгээг нь хийчихсэн. Одоо зөвхөн төслийг гүйцэтгэх компани шалгарч, ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон. Концессын гэрээгээр барих учраас хугацаа шаардана. Анх зургаан эгнээ зам болгож өргөтгөхөд 370 сая ам.доллар шаардлагатай гэдэг тооцооллыг хийсэн. Тиймээс эхний ээлжинд 260 орчим сая ам.доллараар дөрвөн эгнээ зам барихаар төлөвлөсөн” гэдгийг хэлж байсан юм.
3,607.57




















































Нэргүй 7 минутын өмнө 202.9.40.46
Яаралтай ажлаа эхлүүл. Удах тусам нь төсөв мөнгө нь нэмэгддэг