niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 02:01 UTC Эх: https://news.mn/r/2806002/ b60d4df675f41a4e… ← niitlelch.mn руу буцах

Э.Бат-Үүл: МАН-ын садар зан эргээд босов

Хуучирсан мэдээ: 2025.06.06-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүл: МАН-ын садар зан эргээд босов

Э.Бат-Үүл: МАН-ын садар зан эргээд босов

МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй тэргүүтэй 117 гишүүн их эвслийн Засгийн газар байгуулах шаардлага тавьж, МАН-ын Бага хуралд хүргүүлж байгаагаа өнөөдөр /2025.06.06/ мэдэгдсэн.

Харин үүнд, Ардчилсан намын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл эгдүүцэл илэрхийлэв. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ огцроод 7 хоноогүй байхад МАН-ын завхай садар зан эргээд босов. Манай намыг засгаас гаргах тогтоол Бага хурал нь гаргасан. Л.Оюун-Эрдэнэ огцорсон. Тэгмэгц манай намыг эргээд ир, хамтарсан засаг байгуулъя нтр. Манай намыг дуудлагаар ирж үйлчилдэг “биеэ үнэлэгч” гэж байгаа юм уу? Манайхаас одоо “бандаажаа тайлж” гүйх эргүү шалиг олдохгүй!” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан хариу барилаа.

Сануулахад, МАН-ын Бага хурал өнгөрсөн тавдугаар сард хуралдан хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргахыг үүрэг болгосон. Үүний дараа хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ итгэл үзүүлэх эсэх асуудлаарх тогтоолын төслийг УИХ-д мэдүүлсэн. Анх асуудал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалаас эхлэлтэй. Найз охиныхоо төрсөн өдрөөр брэндээр бэлэг барьж, амралтын газар руу нисдэг тэргээр аяласан зэрэг нь олон нийтийн эсэргүүцлийг өдөөж, хөрөнгө орлогоо нотлохыг шаардсан. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэр даруй тайлбар хийлгүй, цаг алдсан. Иймд нэр бүхий иргэн хөрөнгө орлогыг нь шалгахыг шаардсан хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт гаргасан. Мөн энэ үйл явдалтай зэрэгцэн "Огцрох амархан" жагсаал Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, нөхцөл байдал хурцадсан.

Харин Ерөнхий сайдыг хөрөнгө орлогоо нотлохыг шаардаж эхлэхэд МАН-ын Бага хурлыг зарлаж, хамтарсан Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал авсан. МАН-ын Бага хурлын гишүүд "Хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргах нь зүйтэй" гэж үзсэн байдаг. Бага хурлын дээрх шийдвэр гарсны дараа Ардчилсан намын дарга Л.Гантөмөр "Засгийн газарт хамтарч ажиллах урилгыг МАН илгээж, улс орныхоо өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилго дор хамтарсан Засгийн газрыг байгуулж ажилласан. Нэгэнтээ МАН шийдвэр гаргасан тул Ардчилсан нам Засгийн газарт ажиллахгүй, гарна. Дахин хамтрах асуудал байхгүй" гэж мэдэгдсэн билээ. Гэвч МАН-ынхан гаргасан шийдвэртээ эргэлзэж эхэлсэн үү Бага хурлын 117 гишүүн нь УИХ-д суудалтай улс төрийн намуудтай хамтран Засгийн газрыг байгуулахаас аргагүй нөхцөл байдалд ирлээ" гэх шаардлагыг намдаа хүргүүлсэн нь улс төрийн шинэ онигоог нэгээр нэмээд байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж