НЭМЭЛТ:
МАН-ын Бага хурлын гишүүн С.Нэргүй тэргүүтэй тус намын 117 гишүүн парламентад суудалтай улс төрийн намуудыг оролцуулсан их эвслийн Засгийн газар байгуулж ажиллах нь улс орны язгуур эрх ашигт нийцнэ гэж үзэн, шаардлага хүргүүлж байгаа аж. Энэ талаар дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр “Хамтарсан Засгийн газар богино хугацаанд нэлээд ажил эхлүүлсэн. Жишээлбэл, 17 жил гацсан төмөр замын төсөл, Эгийн голын усан цахилгаан станц төсөл зэрэг томоохон мега төслийг хөдөлгөсөн. Харамсалтай нь хамтарсан Засгийн газар нь МАН-ын Бага хурал болон УИХ-ын гишүдийн олонхийн саналаар огцорсон.
Гэвч олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн тогтворгүй байдал нь Монгол Улсын нийгэм эдийн засагт үүссэн хямралыг гүнзгийрүлэх ужигруулах байдал үүсгэсэн байна. Иймээс МАН -ын Бага хурлын хэлэлцүүлэх ауудалд намын гишүүд дэмжигчдийн доорх санал хүсэлтийг оруулан хэлэлцүүлж өгнө үү.
Үүнд, шинээр байгуулагдах Засгийн газар нь үндэсний их зөвшилцлийн Засгийн газар байгуулах. Ингэхдээ парламентад суудалтай улс төрийн намуудтай хамтарч ажиллах.
Шинээр томилогдох Ерөнхий сайдад тавигдах шаардлага нь МАН-ын гишүүдийн эв нэгдлийг хангаж чадах, улс орны нэгдмэл байдлыг эрхэмлэн аиллаж чадах нэр дэвшигчийг дэвшүүлэхийг хүсэж байна. Энэхүү саналыг МАН-ын Бага хурлаар хэлэлцүүлж өгөхийг хүсэж байна гэв.
Дараа нь сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-Таны энэ шаардлага өмнөх Бага хурлынхаа шийдвэрийг эсэргүүцээд байгаа юм шиг харагдаж байна. Эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн баримтлж байгаа байр суурь ийм байгаа юм уу?
-Тийм ээ, өмнөх МАН-ын Бага хурлын 300 гаруй гишүүдийн олонхи нь дангаараа Засгийн газар байнгуулах шийдвэр гаргасан. Гэтэл өнөөдөр УИХ -ын чуулган руу хууль орж ирэхгүй засаглалын хямрал үүсээд байна. Миний хувьд хамтарсан Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллахыг дэмжсэн санал гаргасан. Надтай санал нэг 120 гаруй Бага хурлын гишүүн байсан. Гэвч цөөнх болсон.
Одоо бол өнөөдрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд өмнөх шийдвэрийг эргэн харж, хамтарсан Засгийн газрыг дахин байгуулах нь улс орны эрх ашгийн эрэмбэд нийцэх юм, намын эрх ашгаа хоёрт тавъя л гэж байгаа юм.
-Таны санал Үндсэн хууль болон бусад хуультай нийцэх үү?
-Өнөөдөр онцгой байдал үүсээд байна. Олон улсын эдийн засагт үүсээд байгаа хямрал нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлсөн ийм онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулж ажиллах нь Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцнэ гэдэг байр суурийн үндсэн дээр их эвслийн Загсийн газар байгуулах асуудлыг хэлэлцүүлж өгөөч гэдэг шаардлага тавьж байгаа юм.
-Тухайлбал, танай намын Бага хурлаас дээрх саналыг хүлээж авъя гэж бодъё. Гэтэл их эвслийн Засгийн газар байгуулан ажиллах саналыг Ардчилсан нам хүлээн авахгүй бол яах вэ?
-Нэгдүгээрт, МАН-ын Бага хурал эвслийн Засгийн газар байгуулах эсэх асуудлыг олонхийн саналаараа гаргана. Шийдэгдсэн тохиолдолд парламентад суудалтай намуудад саналаа хүргүүлнэ. Урилгад ямархуу хариу өгөх нь тухайн намуудын асуудал гэж үзэж байна.
НЭМЭЛТ:
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал Тусгаар тогтнолын ордонд болж дууслаа. Уг хурлаас МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд 11:00 цагт товлосон байна. Харин Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаарх мэдээллийг нууцалж байгаа юм.
МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товлолоо
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанд Удирдах зөвлөлийн 32 гишүүн оролцох ёстой бөгөөд ирц өндөр байгаа аж. Уг хуралдаанаас Бага хурлыг зургадугаар сарын 9-нд буюу ирэх Даваа гаригт хуралдуулах тов тогтоожээ.
Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар зөвхөн Бага хурлын товыг тогтооно гэж байсан ч бас нэг асуудал яригдаж эхэлсэн нь Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудал байж мэдэхээр буй. Одоогоор хуралдаан үргэлжилж буй юм.
Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг гишүүдийн хувьд шинэ Засгийн газрыг удирдах хүн нь санхүү эдийн засгийн өргөн мэдлэгтэй, туршлагатай, улс төрд бэлтгэгдсэн хүн байх шаардлагатай байна. Монгол Улсын эдийн засаг гадаад дотоод хүчин зүйлээс хамаарч хүндрэлд орсон. Иймээс богино хугацаанд эдийн засгийг идэвхжүүлэх оновчтой маневр хийгээд явах хүн Ерөнхий сайд болох ёстой. Данхгар бүтцийг бас багасгах ёстой" гэдэг байр суурь түлхүү барьж буй юм. Ингэхдээ Ерөнхий сайдад МАН-ын гишүүдээс хэн илүү энэ ачааг үүрч явах боломжтой вэ гэдэг дээр нэр хэлэх сонирхолгүй байна.
Мөн Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг нууцалж байгаад шууд Бага хурал руу оруулах чиглэлийг Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн барьж байгаа тухай мэдээлэл ч бий.
П.ЗАЯА
3,607.57






















































Холбоотой мэдээ