niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 02:03 UTC Эх: https://news.mn/r/2805692/ baeac1d30f4a2001… ← niitlelch.mn руу буцах

Иргэд автомашины татварыг бууруулахыг шаардаж байна!

Хуучирсан мэдээ: 2025.06.06-нд нийтлэгдсэн

Иргэд автомашины татварыг бууруулахыг шаардаж байна!

Иргэд автомашины татварыг бууруулахыг шаардаж байна!

Автомашины татварыг бууруулахыг шаардсан иргэдийн тэмцэл цахим орчинд хүчтэй өрнөж байна. Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Гэсэн ч иргэд үндэслэлгүйгээр татварын хэмжээг нэмснийг эсэргүүцэж, хуучин хэмжээнд нь буруулах хэрэгтэй хэмээн давлагаалж эхэлжээ.

Ажил гэрийн хооронд жилд дунджаар 6000 км зам туулдаг жижиг тэрэг жолооддог иргэн авто зам ашигласны төлбөрт жилд 20 мянган төгрөг буюу км тутамд гурван төгрөгийн татвар төлдөг байсан. Тэгвэл шинэ зохицуулалтаар жижиг тэрэг жолооддог иргэн жилд 100 мянган төгрөгийн төлбөр төлөхөөр болсон.

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 онд уг төлбөрийн систем бий болсон. Үүнээс хойш авто замын ажлын үнэлгээ, материал, технологийн үнэлгээ, төсөвт өртөг зэргийг хэрхэн өссөнтэй харьцуулахад хуучин төлбөрийн систем авто замын ажлын чанарт тохирохгүй нөхцөл байдалтай байгаа гэдгийг албаныхан тайлбарласан юм.

Гэсэн ч Улаанбаатар хотын автомашинд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурснаар, УИХ-аас өнгөрсөн сард ажлын хэсэг гаргасан. Тус ажлын хэсгийн хуралдаанаар иргэдэд мэдээлэхгүйгээр автомашины татварыг нэмсэн нь буруу гэж үзжээ. Гэсэн ч автомашины татварын нэмэгдлийг бууруулах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа юм.

Татварын нэмэгдлийн талаар албаныхан "Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхэд гурван үндсэн шаардлага байж болно. Замын санд төвлөрсөн бүх хөрөнгийг авто замын засвар, арчлалтад зарцуулахаар Авто замын тухай хуульд заасан байдаг. 2024 он хүртэлх байдлаар ойролцоогоор 18-20 км замыг засах боломжтой байсан. Гэтэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний нийт урт 1200 гаруй км. Жилд 18-20 км зам засна гэхээр нийт замын 1.5 хувийг засаж, үлдсэн 98 хувьд ямар нэгэн байдлаар засвар арчлалт хийгдэхгүй үлддэг байсан. Мөн 10 жил болоод авто зам дээр их засвар хийгдэх шаардлагатай болоход хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас замын чанар буурах нөхцөл үүсдэг. Цаашид энэ байдал сайжирна" хэмээн тайлбарлаж байв.

Энгийнээр тайлбарлавал, good road first буюу сайн замыг сайнаар нь явуулах эсвэл муу замаа түрүүлж засах гэсэн 2 стратеги байдаг. Хэрвээ муу замаа түрүүлж засах стратегийг барьж байгаа бол хамгийн муу стратегийг барьж байна гэсэн үг. Харин анхнаас нь сайн зам бариад сайн чигээр нь арчилж, насжилтыг уртасгаад явах нь урт хугацаандаа харьцангуй бага буюу 40 хувиар бага зардал зарцуулах боломж бүрдүүлдэг. Өмнө нь замын санд төвлөрч байгаа хөрөнгөөр зайлшгүй шинэчлэх шаардлагатай замаас эхэлж засдаг байсан. Хэрвээ цаашид хуучин зохицуулалтаар яваад байвал авто замын чанар улам буурах байсан. 2024 онд 162.3 км авто замыг засварласан. Сүүлийн 4 жилд нийт 200 гаруй км гол гудамж, замуудад засварын ажил гүйцэтгэсэн. Цаашид ч хийх ажлын төлөвлөгөө их бий. Төлөвлөгөөний дагуу эдгээр замын засвар шинэчлэлтийг шахаж төлөвлөж, гүйцэтгэснээр авто замын чанарын үзүүлэлтийг 80 хувиас дээш барих төлөвлөлттэй байна гэдгийг хэлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж