Боловсролын сайд П.Наранбаяраас дараагийн Засгийн газарт орж ажиллах эсэх талаар байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр, "2025-2026 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Дараагийн Засгийн газар хууль, дүрмийнхээ дагуу байгуулагдана. Боловсролын бодлого үргэлжлээд явна. Өөрөөр хэлбэл, дараагийн сайд хэн байхаас үл хамаараад өмнөх хийж байсан хүнийх нь ажлыг үргэлжлүүлнэ. Миний хувьд Л.Энх-Амгалан сайдын хэрэгжүүлж байсан багшийн гурван тулгуурт бодлого, зургаан тулгуурт хөтөлбөр гээд энэ бүгдийг хэрэгжүүлээд явж байна. Тиймээс сайд өөрчлөгдсөн ч боловсролын салбарт өөрчлөлт орохгүй. Миний бие сайд байх хугацаанд багшийн дутагдлыг арилгах чиглэлээр зургаан тулгуурт бодлогыг үргэлжлүүлж байна. PISA шалгалтын үр дүнгээс харвал, хүүхдүүдийн сурлага орон зайн ялгаанаас хамаарч өөр өөр байна. Тухайлбал, алслагдсан орон нутгийн сурагчид болон хотын хүүхдүүд сурлагын хувьд ялгаатай байна. Мөн багшийн ачаалал их. Анги дүүргэлт хэтэрсэн нэг ангид 60 орчим хүүхэд сурч байна. Тиймээс гурав дахь сонголтыг бий болгоно.
Улс төрийн одоогийн нөхцөл байдлын хувьд Хамтарсан Засгийн газрын 11 сарын хугацаанд хийсэн ажил, санаачилсан төсөл хөтөлбөрүүдээс үр дүнг нь харж болно.
Дараагийн Засагт хамтарч ажиллах уу гэдэг асуултад хариулахад бэрх байна. Гэхдээ үүний үр дүнд аль нэг нам бус иргэд хожих ёстой. Би ийм байр суурьтай байгаа" гэв.
3,607.57






















































Холбоотой мэдээ