niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 02:32 UTC Эх: https://news.mn/r/2805272/ ed0c2963096a7ffa… ← niitlelch.mn руу буцах

“Эрчист Монгол” компанийн захирал Г.Амартүвшин хариуцлага хүлээх үү?

Хуучирсан мэдээ: 2025.06.03-нд нийтлэгдсэн

“Эрчист Монгол” компанийн захирал Г.Амартүвшин хариуцлага хүлээх үү?

“Эрчист Монгол” компанийн захирал Г.Амартүвшин хариуцлага хүлээх үү?

ТЭЦ-III  дулааны цахилгаан станцад энэ сарын 2-нд осол гарч, инженер залуу амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдээд буй.

Тэгвэл энэ хэрэг явдалтай холбоотойгоор хариуцлага хүлээх бас нэгэн албан тушаалтан нь “Эрчист Монгол” компанийн гүйцэтгэх гүйцэтгэх захирал Г.Амартүшин гэх асуудал хөндөгдөж эхлээд байна. Учир нь, Засгийн газрын шийдвэрээр ТЭЦ-III дулааны станцыг өнгөрсөн гуравдугаар сард “Эрчист Монгол” төрийн өмчит ХХК-д шилжүүлсэн. Уг компанид Дулааны II,  III,  IV станцууд, мөн дүүргүүдийн орон нутаг дахь дулааны станц, Тавантолгой дулааны цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Эрчим хүчний үндэсний төв, Диспетчерийн үндэсний төв зэрэг 44 төрийн өмчит компани багтсан.

Шинэ захирал дээрх газруудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангаж ажиллахын зэрэгцээ алдагдлыг бууруулах чиглэлийг аван ажиллаж байсан энэ үед ноцтой осол болсон нь хариуцлагаас бултах учиргүйг сануулах хүн олон байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж