УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаан өнөөдөр /2025.06.02/ болж хуралдаанд оролцогчдын 73.9 хувь нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тэгвэл энэ талаар ТББХ-ны гишүүдээс тодруулж байна.
УИХ-ын гишүүн Ж.БАЯРМАА:
-Санал хураалтыг нууцаар явуулах эсэх дээр Б.Баярбаатар гишүүн горимын санал гаргаж, олонх дэмжиж нууцаар санал хураасан. Би бол эсэргүүцсэн. Гэвч олонх нь нууцаар хураая гэсэн. Тооллогын комисст миний бие мөн оролцсон. Тоолоход нийт 23 гишүүн оролцож, итгэл хүлээлгэнэ гэж 17 гишүүн саналаа өгсөн байсан. Татгалзсан гэдэг дээр зургаан гишүүн л зурсан. Мини хувьд асуултдаа бүрэн дүүрэн хариулт авч чадаагүй.
Гишүүд хэлж л байсан. Ам алдвал барьж болохгүй гэдгийг Ерөнхий сайдад өнөөдөр ч би хэлсэн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд өмнө нь жижигхэн асуудлаас болж бусад улс оронд хариуцлага хүлээдэг шүү гэдгийг анхааруулдаг. Гэтэл өнөөдөр яагаад өөрөө тэгж чадахгүй байна.
Би маш их харамсч байна.
Татвар төлөгчид энэ хүнээр төсвийн захиран зарцуулалт хийлгэмээргүй байна гэдгээ илэрхийлж байгаа. Гэтэл Ерөнхий сайд улс төрийн соёл гаргаж огцрохгүй байгаа нь утгагүй. Өнөөдөр нэг л зүйлийг ойлгож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол МАН юм байна, бодлого боловсруулах гол цор ганц хүн юм байна. Түүнийг байхгүй бол Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, мега төслүүд огт урагш явахгүй юм байна. Ийм байж болохгүй. Албан тушаалтай зууралдахгүй гэсэн хүн өнөөдөр утгагүй тайлбар хэлээд сууж байгаа нь харамсалтай.
3,607.57






















































Холбоотой мэдээ