niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 02:34 UTC Эх: https://news.mn/r/2804968/ 95f616ce4fa08883… ← niitlelch.mn руу буцах

Өдрийн сурвалжлага: Бид ялаа биш ажилчин зөгийнүүд

Хуучирсан мэдээ: 2025.06.02-нд нийтлэгдсэн

Өдрийн сурвалжлага: Бид ялаа биш ажилчин зөгийнүүд

Өдрийн сурвалжлага: Бид ялаа биш ажилчин зөгийнүүд

Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбай ойрын өдрүүдэд олны хөлд дарагдаж байна Төв талбайн нэг талд тэмдэглэлт баяр, нөгөө талд нь бухимдсан иргэд дуу хоолойгоо нэгтгэж зогсоно. Хиймэл зүлгэн дээр оюутан төгсөгчид дурсгалын зураг татуулж байгаагийн цаана "Огцрох амархан" жагсаал 21 дэх өдрөө үргэлжлэн талбайг дүүргэж байна.

Энэ удаа залуучууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, дуу хоолойгоо тайван замаар хүргэж байгаагаараа онцлог.

Иргэн Г.Занабазар “Анх удаа жагсаалд оролцож байна. Ажил руу явах замд төв талбай байдаг. Хөндлөнгөөс харахад соёлтой, боловсон жагсаал болж байгаа юм шиг санагдаад би ч гэсэн оролцож болохоор юм байна гэж бодсон. Миний хувьд тавьж байгаа шаардлага тодорхой. Энд цугласан залуустай санал нэг байгаа. Манай захирал цалинтай чөлөө өгсөн юм. Түүнийг нь ашиглаагүй байсан, тиймээс заавал оролцох ёстой юм байна гэж бодоод ирсэн” гэлээ.

“Огцрох нь хэнд хэрэгтэй вэ?” гэдэг асуултад иргэн О.Уламсайхан хариулахдаа “Улсын төсөв ил тод биш байгаа учраас , татвар төлөгчдийн төлсөн мөнгө эргээд иргэдэд хүрэхгүй байгаа учраас, хэн нэгэн сайдын хүүхэд татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж, охин найрч , орлогоо нотол гэсэнд бултсаар байгаа нь огцрох шалтгаан мөн” хэмээн тодотгов.

Түүнтэй адил үзэл бодол дор нэгдсэн оюутан охин А.Мишээл “Эхний өдрөө жагсаалд ирж байна. Бодсоноос их хүн цугласан байна. Тавьж байгаа шаардлага гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлож, огцрохыг хүсч байна" гэсэн бол 30 орчим насны төлөөлөл Б.Батсайхан гэх залуу “Гурав дахь өдрөө жагсаж байна. Залуусаа дэмжээд, төрийн эрх баригчдад шаардлагаа хүргүүлээд л байж байна даа.  Өчнөөн олон жил төрийн мөнгөнөөс хулгай хийсэн . Одоо болно гэж бодож байна. Хэрэв Ерөнхий сайд огцрохгүй бол энд цугласан олон зуун залуучуудыг итгэлийг мөхөөж, Монгол Улсад цаашид шудрага, үнэн тогтох боломжыг үгүй хийнэ” гэсэн юм. ”

Жагсагчдын зүгээс төрийн албаныхан, УИХ-ын гишүүдийн утасны дугаарыг иргэдэд ил болгож, шаардлага тавьсан мессежээр давлагаалж байгаагаа хэлж байлаа.

Тэд төрийн өндөрлөгийн замбараагүй тансаглалд цэг тавихыг шаардаж байна. "Огцрох амархан" жагсаал өдөр бүр хөтөлбөртэй зохион байгуулагдаж байгаа. Зохион байгуулагчдын зүгээс нийт үйл явц 60 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдэгдэв. Жагсагчдыг дэмжих зорилгоор өнөөдрийн жагсаалд “UB Comedy" болон "Comedy lab” клубийн залуус ирж дуу хоолойгоо хүргэж байгаа нь харагдав.

"Огцрох амархан" жагсаалын хүрээнд дараах шаардлагыг тавьж байгааг мэдэгдэв. Тухайлбал, 

  1. Насанд хүрээгүй бол жагсаалыг онлайнаар дэмжих.
  2. Сэтгэцийн өөрчлөлттэй, түрэмгий үймээн дэгдээх зорилготой хүмүүсийг Цагдаагийн байгууллагт мэдэгдэх,
  3. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнийг индэр дээр гаргахгүй байх,

Яагаад нэг дэх өдөр НЭГДЭХ вэ ?

Өнөөдөр /2025.06.02/ УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэнэ. Тиймээс бид УИХ-ын гишүүдийг шахаж, шаардах ёстой гэдгийг жагсаалд оролцогчид хэлж байна.

Ерөнхий сайд хэвлэлд хандан албан бус тайлбар өгөхдөө иргэдээ “ялаанууд” гэсэн нь олон нийтийг бухимдуулсан. Харин жагсагчдын зүгээс "Бид ялаа биш эсрэгээрээ албан тушаалтнуудын хүүхдүүдийг тэжээгч ажилчин зөгийнүүд. Ялаа ч, зөгий ч сүргээрээ явдаг гэдгийг анзаараагүй бололтой. Тэжээгчээ алдахгүйн тулд суудлаасаа огцрохгүй удаан гүрийх нь “амаргүй” . Харсан ч хараагүй, сонссон ч сонсоогүй мэт төрийн төсвөөс цөлмөсөөр байх нь ч "амаргүй”. Харин хамгийн амархан арга зам юу вэ гэвэл  “Огцрох Амархан” гэв.

Э.Ариунжаргал

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж