Монгол Улсын Засгийн газар, Өмнөд Солонгос улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн "Аялал жуулчлалын сургалтын төв" нээлтээ хийлээ. "Аялал жуулчлалын сургалтын төв” нээгдсэнээр аялал жуулчлалын салбар дахь боловсон хүчнийг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажээ.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улсын хоорондын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Тус төв нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын сургалт болон дадлагын ажлыг явуулах боломжтой анги, танхим, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанаараа онцлогтой. Тус төв нь нэг ээлжиндээ 200 хүн, жил 20000 хүн сургах боломжтой ажээ. Түүнчлэн жилд шинээр 850-2600 хүн, давтан сургалтад 1800-5700 хүнийг хамруулах хүчин чадалтай. Нийт 2739,8 м2 талбайтай ба 250 хүний багтаамжтай сургалтын танхим, 10-30 хүний багтаамжтай 6 танхим болон хоол үйлдвэрлэл, тогоочийн сургалт явуулах иж бүрэн тоног төхөөрөмжтэй танхимуудаас бүрдэж байна. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны салбар хороод тус төвд жуулчин тээвэр, аяллын хөтөч, зочлох үйлчилгээ, ресторан зоогийн газар, аялал жуулчлалын менежмент, аяллын тогоочийн ур чадвар, цахим технологийн сургалт зэргийг явуулах юм байна.








3,607.57






















































Холбоотой мэдээ