niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 03:02 UTC Эх: https://news.mn/r/2804689/ 3c2a0b1521d7af4b… ← niitlelch.mn руу буцах

660 ажилтантай ТТТЗ, 883 ажилтантай МТЗ 2024 онд хоёрхон сая тонн нүүрс төмөр замаар экспортолжээ

Хуучирсан мэдээ: 2025.05.31-нд нийтлэгдсэн

660 ажилтантай ТТТЗ, 883 ажилтантай МТЗ 2024 онд хоёрхон сая тонн нүүрс төмөр замаар экспортолжээ

660 ажилтантай ТТТЗ, 883 ажилтантай МТЗ 2024 онд хоёрхон сая тонн нүүрс төмөр замаар экспортолжээ

Монгол төмөр замын бодлогын гажуудал гэж байна.

Тодруулбал, “Тавантолгой төмөр зам” компани 230-хан км төмөр эзэмшдэг хэнээ 660 гаруй ажилтантай. “Монголын төмөр зам” компани 416-хан км төмөр замтай хэрнээ 883 ажилтантай. Тэгсэн хэрнээ өнгөрөгч 2024 онд 84 сая тонн нүүрс экспортолсон хоёрхон сая тонныг нь төмөр замаар тээвэрлэсэн байгаа юм. Дэндүү үрэлгэн зардал, дэндүү үр ашиггүй бодлого гэж үүнийг л хэлэх байх.

Иймд “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн менежментийг “Монголын төмөр зам” ТӨХК-тай нэгтгэх шийдвэрийг Засгийн газар гаргасан байдаг.

Ингэснээр “Тавантолгой төмөр зам”-ыг төслийн компани болгож, БНХАУ-ын “Чайна энержи”-тэй хамтран төслөө хэрэгжүүлж, хяналтаа тавих үүрэг хүлээсэн. Энэ нь нэг компани нөгөө компанитайгаа харилцан ажлаа явуулах зохимжтой хувилбар.

Төмөр замын тээврийн тухай хуульд “Нутгийн гүнээс улсын хил хүртэл барьсан төмөр замын хөрөнгө оруулалт хийсэн компани, хил дамнасан төмөр зам хамтдаа байна” гэсэн зохицуулалт бий. Суурь бүтэц эзэмшигч, өмчлөгч нь “Тавантолгой төмөр зам” компани, хөдлөх бүрэлдэхүүнийг явуулах ашиглагч нь “Монголын төмөр зам” компани болж системийн өөрчлөлт хийжээ.

Энэ өөрчлөлтөө цааш зүтгүүлж, уурхайн ам болгон руу төмөр зам чиглэдэг байх бодлогыг салбарын сайд нь ярьж буй. Уурхайн хүчин чадал, экспорт нэмэгдэх нь тодорхой учир. Ингэснээр нүүрс тээврийн ачааны машин аяндаа цөөрөх тооцоолол бий. Ачих, буулгах байгууламж гэдэг өрөвдмөөр үйл ажиллагаагаа, үүнтэй холбоотой хэрүүл, авлигаа зогсоох шаардлага манайд бий.

Харин мэргэжлийн яам нь 30 сая тонн нүүрс экспортлох төмөр замаа, вагоноо, мэргэжилтнүүдээ бэлдэх шаардлагатайг онцолж байна. Уурхайн ам руу орсон төмөр замтай болчихвол заавал суурь бүтэц барих шаардлагагүй, дэр бетон дээр рейлсээ зангидаад тавьчихдаг технологи байдаг аж.  Ийм замаар вагон нь нүүрсээ ачаад гарч ирээд үндсэн төмөр замтайгаа холбогдчихно гэсэн үг.

Гэтэл харамсалтай нь, манайд одоо ид яригдаж буй Тавантолгой бүлэг ордын Бортолгой, Онч хараат уурхайд олборлолт эхэллээ гэхэд ачих, буулгах байгууламжаасаа асар хол. Энэ нь эдийн засгийн үр ашиг, байгаль орчин талдаа хортой. Иймд, Багахангай-Хөшигтийн хөндийн төмөр замын дараа шууд уурхайн амууд руу орсон төмөр замаа барихаар яаравчлах шаардлагатай үүссэн байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж