News.mn сайтын өнгөрөгч долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН НДШ ТӨЛӨӨД ТЭТГЭВЭР, ЗЭЭЛ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ ҮНЭН”

-Та чуулганы хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч зээл авч чаддаггүй, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авахад мөн хүндрэл үүсч байна гэсэн. Тухайлбал ямар кэйсүүд байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн даатгалын хувьд ажил олгогч 10 хувь /энгийн хүн байвал ажил олгогч 12.5 хувь/ хөгжлийн бэрхшээлтэй иргэн 9.3 хувь /энгийн хүн байвал хувь хүн 11.5 хувь/ байдаг. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний ашиг нь хувийн туслахын үйлчилгээ авч болно.
Хэдийгээр бага хувьтай нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь сайн мэт харагдавч асуудлууд бий.
Нийгмийн даатгалын хуулиараа бол халамжийн сангаас тэтгэвэр авах биш нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсдэг. Гэхдээ сүүлийн таван жилд нийтдээ 36 ба түүнээс дээш сар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэмжээс Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авна. Бодит амьдрал дээр 60 сараар НДШ төлсөн боловч энэ хууль хүчингүй болсон гээд шилжүүлээгүй зогсоочихсон байгаа юм. 10 жилээс дээш болж байж шилжинэ гэж хэлсэн. Саяхан хөгжлийн бэрхшээлтэй гурван хүн нийгмийн даатгалын сан руу шилжих хүсэлтээ өгсөн боловч хүлээж аваагүй байна.
Хоёрдугаарт, хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоох, хувь тэнцүүлэх тэтгэвэр нь өндөр насны тэтгэврийг улсаас нэмэх үед дагаж нэмэгддэггүй. Одоо тэтгэврийн доод хэмжээ 800 мянган төгрөг орчим байгаа. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хувь тэнцүүлснээрээ 540 мянган төгрөг авдаг. Гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 20 жил нийгмийн даатгалын шитмгэл төлөөгүй учраас бүрэн тэтгэвэр авах эрх бараг үүсч чадахгүй байна.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажил хийж байгаад ажлаасаа халагдахад ажилгүйдлийн тэтгэмжийг авч чаддаггүй.
Учир нь төлж байгаа шимтгэлд нь ажилгүйдлийн тэтгэмжийн шимтгэл ордоггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бүтэн 12 сар цалин авсан хэр нь цалингийн зээл авч чадахгүй байгаа юм. Өөр дээрээ банкны ипотекийн зээл ч авах эрхгүй байна.
Халамжийн тэтгэвэр сарын 328 мянган төгрөг байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр нь сарын 540 мянган төгрөг байдаг.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу
АБЭ АКИЭ: МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮД ИХ ДАЙЧИН ЮМ

“Монголд би гурав дахь удаагаа ирж байна. Танай орон надад их дулаахан, сайхан санагддаг” хэмээн хатагтай Абэ намуухан дуугаар өгүүлэв. Энгийн хөх цамцан дээр “Говь”-ийн ноолууран ороолт зүүсэн тэрхүү эгэл даруухан эмэгтэй бол Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэн гэргий Абэ Акиэ. Тэрбээр Улаанбаатар хотноо болсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад хүндэт зочноор ирж оролцох үед түүнтэй богино хугацаанд уулзах завшаан тохиосон юм.
-Танд монгол дээл их гоё зохьсон байна лээ?
-Баярлалаа. Улаанбаатар хотод болсон “Бид эмэгтэйчүүд” арга хэмжээнд оролцохын тулд Токиод амьдардаг залуу загвар зохион бүтээгч Эрдэнэзулаар монгол үндэсний дээл хоёрыг хийлгэсэн. Хамгийн гол нь япон торгоор монгол үндэсний дээл оёулж өмсөхдөө хоёр улсын нөхөрлөлийг бэлгэдсэн утга агуулгыг бодолцсон.
-УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Улаанбаатарт таныг урих үед ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Монгол Улсын Их Хурлын дэд даргаар эмэгтэй хүн сонгогдсон нь улс төрийн хүрээнд чухал нөлөөтэй гэж бодож байна. Х.Булгантуяа дарга Японд ирэхдээ "We women-Бид эмэгтэйчүүд" форумыг зохион байгуулах болсон талаараа хэлж, намайг урьсан. Монгол надад ойр дотно орон санагддаг. Танай улсад очих хүсэл эртнээс төрсөн байсан. Тиймээс урилгыг баяртайгаар хүлээж авсан.
-Таны хувьд Монголд гурав дахь удаагаа ирж байна. Монгол Улс хэр хөгжсөн санагдав?
-Анх, нөхөртэйгөө айлчлалаар ирэхэд Монгол их хүйтэн байсан. Гэхдээ хүйтэн ч гэсэн Монголын шөнийн тэнгэр дэх оддыг ханьтайгаа хамт харах сайхан байсан. Тэр үед нэлээд даарч байснаа санаж байна. Хоёр дахь удаагаа ирэхдээ Монголын хөгжил дэвшлийг сайн анзаарч амжаагүй. Харин энэ удаад Улаанбаатар хоттой тодорхой хэмжээнд танилцлаа. Өндөр, өндөр барилгууд нэлээд баригджээ. Гудамжаар алхаж яваа хүмүүс нь их ганган, хээнцэр юм. Залуусын, залуу хот санагдсан шүү.
Ярилцлагын үргэлжлэлийг энд дарж уншина уу
3,607.57






















































Холбоотой мэдээ