niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 03:02 UTC Эх: https://news.mn/r/2804551/ 391861c41942299b… ← niitlelch.mn руу буцах

"Хүүхдийн хөгжлийг ЕБС-иас гадна дэмждэг болно"

Хуучирсан мэдээ: 2025.05.30-нд нийтлэгдсэн

"Хүүхдийн хөгжлийг ЕБС-иас гадна дэмждэг болно"

"Хүүхдийн хөгжлийг ЕБС-иас гадна дэмждэг болно"

Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төсөл боловсруулсан талаар өнөөдөр /2025.05.30/ УИХ-ын зарим гишүүн мэдээлэл хийлээ. 


УИХ-ын гишүүн М.БАДАМСҮРЭН:

-Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийн төслийг зарим гишүүд санаачлан боловсруулснаа хүүхдийн баярын өмнө та бүхэнд танилцуулж байна. Хамгийн гол нь НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцид зааснаар тэгш оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг гэдэг гол зарчмыг удирдлага болгон ажилладаг. Үүний дагуу бид зөвхөн ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн хөгжлийг даалгаад орхих биш, хүүхдийн хөгжлийг дэмжсэн хувь хүний сургалт, амьдрах ухааны сургалт, хүүхдүүдийн авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэх, спортоор хичээллээх, гадаад хэлэнд суралцах зэргийг дэмжих зорилгоор бид энэ хуулийн төслийг боловсруулсан.

Энэ хуулийг хэрэгжүүлэхэд хамгийн гол нь бүх нийтийн оролцоо маш чухал.

Эцэг, эх асран хамгаалагчдын зүгээс хүүхдийнхээ хөгжлийн асуудалд онцгой анхаарах зүйл дээр төрийн байгууллага, орон нутгийн байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлага байгаа учир дээрх хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хүүхдийн эрхийн тухай хуулиас гадна хүүхдийн хөгжлийн асуудлыг тусад нь хуульчилж үзэх нь зүйтэй гэж үзсэн.

Бид хүүхдийн баяраар хүүхдүүддээ бэлэг өгөхөөс гадна зарим УИХ-ын гишүүний зүгээс Хүүхдийн хөгжлийн тухай анхдагч хуулийг боловсруулсан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж