АНУ-аас Монголд суугаа элчин сайдыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут хүлээн авч уулзжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут өнөөдөр буюу долоодугаар сарын 2-ний өдөр Америкийн Нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут, “Манай улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэнд талархаж байна. Цаашид батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна" гэсэн юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.