niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-10-24 21:22 UTC Quelle: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%d3%a9%d0%bd%d3%a9%d3%a9%d0%b4%d 049c1b4f478c742b… ← zurück zu niitlelch.mn

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

Хоёрдугаар сарын 08-нд болох үйл явдал

09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд МСНЭ-ийн Их хурал болно.

10.00 цагт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зудын эрсдэлтэй таван аймгийн малчин өрхүүдэд хүргэх малын тэжээлийн тусламжийн цуваа хуучин 22-ын товчооноос хөдөлнө. Утас: 9989840811.00 цагт Монголын үндэсний музейд “Монголчуудын уламжлалт сав суулга” үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт ХНХЯ-нд гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх 609 хамтарсан багаас шилдгээр шалгарсан гурван багт шагнал гардуулах ёслол болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт Спортын төв ордонд “Таеквондогийн улсын аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээн”-ий нээлт болно.

13.00 цагт ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнд “Мэдлэгээ хуваалцъя-2018” залуу судлаачдын семинар болно.

14.00 цагт МҮХАҮТ-д “Цагаан сар-2018” үзэсгэлэнгийн нээлт болно.

Төрийн ордонд

09.00 цагт Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт МАХН-ын удирдлагууд тус намын II их хурлын чуулганд оролцогчдын эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн талаар хохирогчид мэдээлэл хийнэ.

12.00 цагт “Эрдэнэс тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.