Төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Дорнодын хойд хэсгээр өнөөдөр их цас орно. Төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг ЦУОШГ малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын ихэнх, Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатарын зарим, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.1-9.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.