НЭМЭЛТ:
Засгийн газрын ээлжит бус хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Тус хуралдаанаас Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн сайд нарын 100 хувийн саналаар дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
МАН өнгөрсөн долоо хоногт хийсэн Бага хурлаараа хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргах шийдвэр гаргасан. Ерөнхий сайдын хувьд хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн хүчнийг гаргана гэвэл чөлөөлөгдөх хүсэлт гаргана гэж Бага хурал дээрээ мэдэгдсэн байдаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалаас үүдэлтэйгээр энэ асуудал үүссэн бөгөөд олон нийт хөрөнгө орлогоо нотлохыг шаардсан. Мөн жагсаал ч өдөр бүр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсаар байгаа. Тэгвэл удахгүй эл асуудал УИХ-д өргөн мэдүүлэгдэж, дэнслэгдэх нь ээ .
ЗГ: Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт болдог. Өнөөдрийн 25 дугаар хуралдаан 10.00 цагт эхэлж, цаг үеийн асуудлууд хэлэлцэнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Тодруулбал,
- “Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Монгол Улсын иргэнд 2025 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын 2025 оны 119 дүгээр тогтоолын хавсралт
- “Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаарМонгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2024 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний талаар
- Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзоригийн санаачлан боловсруулсан Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэрэг 32 асуудал хэлэлцэх гэнэ.
3,607.57






















































Холбоотой мэдээ