niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 03:34 UTC Эх: https://news.mn/r/2803753/ 4ca8ecc5ab979c2b… ← niitlelch.mn руу буцах

“Барилгын тусгай зөвшөөрлийг ирэх сарын 10-наас хялбарчилна”

Хуучирсан мэдээ: 2025.05.27-нд нийтлэгдсэн

“Барилгын тусгай зөвшөөрлийг ирэх сарын 10-наас хялбарчилна”

“Барилгын тусгай зөвшөөрлийг ирэх сарын 10-наас хялбарчилна”

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас өнөөдөр /2025.05.26/ мэдээлэл хийлээ.

Ирэх сарын 10-наас барилга, барилгын материалын тусгай зөвшөөрлийг хялбарчилж, хүний оролцоогүй 100 хувь цахимаар олгохоор болсон байна.

ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.ТӨМӨРХҮҮ:

-Зургадугаар сарын 10-наас барилгын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ бүрэн цахимжина. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвшөөрлийн зөвлөлөөс улс даяар олгогдож буй тусгай зөвшөөрлүүдийг нэгдсэн нэг системээр олгож эхлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг license.mn зөвшөөрлийн нэгдсэн системээр дамжуулан олгохоор боллоо.

Зөвшөөрлийн нэгдсэн систем license.mn Монгол Улсад тусгай зөвшөөрөл, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг нэг цонхоор цахимаар шийдвэрлэх зорилготойгоор хөгжүүлсэн бөгөөд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг зөвшөөрлийн нэгдсэн системээр олгодог болсноор хэд хэдэн шинэчлэлтүүд гараад байгаа. Тус системд шилжсэнээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын хувьд:

  1. Хуучин системээр аж ахуй нэгж байгууллага тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авахдаа зөвшөөрөл олгогч байгууллагатай биечлэн очиж гэрээ байгуулдаг байсан бол тус системд шилжсэнээр цахимаар гэрээ байгуулж, цаг хугацаа хүний оролцоогүй болгож автомажуулсан. Ингэснээр эрх бүхий байгууллагад биечлэн очих шаардлагагүйгээр зардал хэмнэх боломжтой болж байна.
  2. Хуучин системээр тусгай зөвшөөрлийн хүсэлт нь баталгаажиж сайдын тушаал гарсан тохиолдолд үнэт цаасан дээр бичилт хийж яамны сайдын гарын үсэг зурах, тамга тэмдэг дарах зэрэг хүний оролцоотой механик ажлуудад цаг хугацаа зарцуулдаг байсан бол одоо QR код бүхий нууцлалтай цахим гэрчилгээг тус системээр дамжуулан авах боломжтой болсон.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж