НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг хамт баталсан. Ингэхдээ тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан бөгөөд энэ зохицуулалт он гарснаар /2025.01.01/ хэрэгжиж эхлээд буй.
Тэгвэл Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслийн татварыг нэмсэн шалтгаан нь учир дутагдалтай бөгөөд иргэдийг мэдээлэлгүйгээр нь далимдуулж шинэчилж баталсан гэж дүгнэсэн байна.
Тодруулбал, хотын машинд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурж, УИХ-аас өнгөрсөн сард ажлын хэсэг гаргасан. Тус ажлыг хэсгийн тухайд Төсвийн байнгын хорооноос гаргасан бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаар нийслэлийн холбогдох албаныхан тайлбар мэдээлэл өгчээ. Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс 2013 оноос хойш тус татваруудыг нэмээгүй байж энэ жил ийнхүү 3-5 дахин нэмсэн нь учир дутагдалтай. Мөн шалтгаан, шаардлагаа иргэдэд мэдээлэхгүйгээр нэмсэн нь буруу гэж үзжээ.
Учир нь хотын дугаартай тээврийн хэрэгслийн татварыг нэмэх тухай цахимаар санал авахад хоёрхон иргэн санал өгсөн аж.
“СУУДЛЫН МАШИН 20 МЯНГЫГ ТӨЛДӨГ БАЙСНЫГ 100 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОСОН”
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхэд гурван үндсэн шаардлага үүссэн. Нэгдүгээрт, Замын сангийн хөрөнгийг авто замын засвар арчлалтын ажилд зарцуулна гэж хуульд заасан байдаг. Бид Авто замын тухай хуулийн дагуу зам засварын ажлаа хэрэгжүүлэх шаардлага үүсээд байдаг. Гэтэл 2024 оны ажлаараа 18-20 км зам засдаг. Хотын авто замын сүлжээний нийт урт 1291 байх жишээтэй. Ингэхээр жил бүр нийт замынхаа 1.5 хувийг засч, үлдсэн 98 хувиа засварладаггүй. Бид 10 жилдээ зам засах шаардлагатай болоод ирэхээр замын чанар улам буурдаг. Бид сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 200 гаруй км замыг зассан. Эдгээр замыг засч байж замын чанар сайжирч, 80 хувиас дээш барих зорилго тавьсан.
Иргэд зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн гэж ярьдаг. Гэтэл нэг иргэн дунджаар 6000 км явж байгаа.
Харин зам ашигласны төлбөр дээр суудлын машин 20 мянган төгрөг төлж байсныг нэг жилдээ гурван төгрөг төлж байсан гэсэн үг. Энэ тоо нь дэлхийн улс орнуудын дунджаас 86 дахин бага төлбөртэй гэсэн үг. Тэгэхээр бид зам засварын хувьд ч тэр энэ төлбөрийг 15 төгрөг болгож нэмсэн. Ингэснээр нэг жилдээ суудлын машин 100 мянган төгрөгийн татвар төлөхөөр болсон. Нэг километр зам засах төсөв 12 жилийн өмнөхтэй харьцуулахад хэд дахин өссөн гэсэн юм.
ТАТВАР НЭМСНЭЭР ТҮГЖРЭЛ БУУРАХ ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ
Татварыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолсон талаар нийслэлээс мэдээлсэн. Гэвч бодит амьдрал иргэдэд энэ нь мөн л дарамт болж байгааг хэлж байна. Одоогийн нэмэгдсэн дүнгээр иргэд:
Албан татвар:
- “Приус” 36.000-108.000,
- “Лексус 570” 188.100-564.300,
- “Портер” 30.000-75.000,
- “Ланд Круйзер-200” 151.800-455.400 төгрөг.
Зам ашигласны төлбөр:
- 2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20.000-аас 100.000,
- 2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30.000-150.000,
- 4001 дээш моторын багтаамжтай машин 50.000-250.000 төгрөгийн татвар төлж байгаа юм.

3,607.57






















































Холбоотой мэдээ