niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 03:34 UTC Эх: https://news.mn/r/2803674/ ae273c16b3391527… ← niitlelch.mn руу буцах

Төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй байна

Хуучирсан мэдээ: 2025.05.26-нд нийтлэгдсэн

Төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй байна

Төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр тасарч болзошгүй байна

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарчээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.2 их наяд төгрөгөөр тасраад байгаа аж.

Монгол Улс энэ оны эхний дөрвөн сард 25 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн төвшинд боловч үнэ буурсан. Нүүрсний үнэ 44 хувиар унасан. Хэрвээ нүүрсний дээрх үнэ энэ дахин унахгүй хэвээр хадгалагдвал оны эцэст төсвийн орлого 2.3 их наяд төгрөгөөр буурах төлөв гарч буй аж.

Сангийн сайдаар ахлуулсан баг экспортыг нэмэгдүүлж, нүүрсний үнийн уналтаас үүдэлтэй төсвийн орлогын бууралтыг нөхөхөөр ажиллаж байгаа юм.

Мөн Засгийн газраас алт олборлолтыг нэмэгдүүлэх замаар экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилт тавиад буй.

Үндэсний статистикийн хорооны энэ оны дөрвөн сарын мэдээллээр экспорт өмнөх оны мөн үеэс 695.0 сая ам.доллароор буурахад нүүрс 1.2 тэрбум ам.доллар, боловсруулаагүй газрын тос 25.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 20.2 сая ам.доллар,  төмрийн  хүдэр,  баяжмал  13.5  сая ам.доллар,  мал,  амьтны  самнасан  үс,  хялгас 10.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байдаг. Харин  зэсийн  хүдэр  ба  баяжмал 501.8 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмал 32.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 31.2 сая ам.доллароор өссөн байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж