niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 03:35 UTC Эх: https://news.mn/r/2803601/ 6a721b1892ae8011… ← niitlelch.mn руу буцах

Н.Энхбаяр: Ерөнхийлөгч хямрал үүсчихээд байхад оролцох нь зөв

Хуучирсан мэдээ: 2025.05.26-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: Ерөнхийлөгч хямрал үүсчихээд байхад оролцох нь зөв

Н.Энхбаяр: Ерөнхийлөгч хямрал үүсчихээд байхад оролцох нь зөв

Би Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг түрүүчийн Засгийн газрыг толгойлж байхад нь “Тогтолцоогоо засахгүй бол болохгүй шүү. Би тэр замыг өөрөө туулсан юм. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр дандаа муу хүмүүс биш ээ. Хүссэн хүсээгүй энэ тогтолцоо өөрөө энэ хоёр институцыг зөрчилдүүлдэг юм.

Тийм учраас муу хүн, сайн хүн гэж хэлэх арга байхгүй. Тогтолцоогоо засахгүй бол Засгийн газар хэврэг байна. Ерөнхийлөгч бас хэцүү байдалд орно. Аль аль нь мөрийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэцүү болно. Тэгээд хүмүүст зөрчил юм шиг харагдана. …Яг л ийм хямралтай үед бол Ерөнхийлөгч ямар нэгэн байдлаар оролцож байгаа нь зөв.

Хамтарсан Засгийн газар нь өөрөө хуулиа ч зөрччихсөн, ёс суртахууныхаа зарчмыг ч зөрччихсөн, ардчиллаа зөрччихсөн байна шүү дээ. Автократ дэглэм гэдэг чинь сонгууль болдог, тэр хамаагүй гэдэг. Тэгээд бие биеийгээ хянадаггүй дэглэм үүсгэхийг хэлээд сая Олон Улсын байгууллагаас Монгол Улсыг автократ дэглэмтэй гэсэн ангилалд оруулчихлаа шүү дээ.

Тэгэхлээр Ерөнхийлөгч санаа зовно шүү дээ. Хамтарсан Засгийн газрыг өнгөрсөн жил байгуулъя гэдэг саналыг нь дэмжээд ямар нэгэн байдлаар саад болоогүй. Хараад байсан чинь ерөөсөө болохгүй юм байна, гадаа гудамжинд жагсаал болж байна. Дээр нь намын гишүүд уулзаж байгаа шүү дээ.

Бас жирийн ард иргэд уулзаж байна. Бид сонгуульд саналаа өгчихсөн байдаг. Мөн АН-ын нөхдүүд нь бас эсэргүүцээд байдаг. Тэгэхээр ийм замбараагүй байдлыг ямар нэгэн байдлаар зохицуулж байж хямралыг давуулахын төлөө манлайлал үзүүлж санаачилга гаргахгүй бол болохгүй. Ерөнхийлөгч надад ерөөсөө хамаагүй. Ингээд байж л байг гээд бүүр гүнзгий зөрчил үүсвэл аюултай шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж