niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 04:01 UTC Эх: https://news.mn/r/2803463/ 82fbbb80a7c811bd… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын гишүүд албан тушаал биш ард түмнээ бодох ёстой!!!

Хуучирсан мэдээ: 2025.05.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд албан тушаал биш ард түмнээ бодох ёстой!!!

УИХ-ын гишүүд албан тушаал биш ард түмнээ бодох ёстой!!!
Л.Оюун-Эрдэнэ огцорно гэснээс хойш тав хоножээ. Залуус түүнээс огцорч, орлогоо нотлох ганцхан л шаардлага тавьж байгаа юм. Гэвчиг тэрбээр олны нүднээс нуугдаж, нийгмээ элдвийн тархи угаалт, хар бор мэдээгээр талцуулсаар.

Л.Оюун-Эрдэнэ огцорно гэснээс хойш тав хоножээ. Залуус түүнээс огцорч, орлогоо нотлох ганцхан л шаардлага тавьж байгаа юм. Гэвчиг тэрбээр олны нүднээс нуугдаж, нийгмээ элдвийн тархи угаалт, хар бор мэдээгээр талцуулсаар. Эцэст нь, жагсаалын эсрэг жагсаал зохион байгуулахаар болсон нь нийгмийн айдаст автуулав. Тодруудлбал, "Үнэн ба Зөв" намын А.Отгонбаатар нийгмийн эсрэг уриалга гаргаад удаж байгаагийн ард Женко бүлэглэл бий гэх хардлага ч баталгаажсаар.

Нөгөө талдаа засаг ганхах сургаар чуулганы хуралдаандаа суудаг хүнгүй шахам болжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2025.05.23/-нд хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганаар олон чухал хуулийн төслүүд хэлэлцсэн. Гэсэн хэдий ч  УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүд чуулганы хуралдаандаа тогтож суухгүй байсан учир УИХ-ын дарга "УИХ-д олон сонгогдсон гишүүд чуулгандаа тогтож суухгүй хаашаа гүйлдээд байна вэ. Чуулганы хуралдаандаа сууна шүү" гэж сануулсан ч тусыг эс олсон. УИХ-ын байнгын хорооны хуралдаанд ч туршлагатай гишүүд суугаагүй. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд жагсаалтаар болон тойргоос анх удаа гишүүн болсон гишүүд л сууж харагдсан.

Гэнэтхэн УИХ-д удаа дараа сонгогдсон гишүүдийн хөлд нь хий орж чуулганы танхимдаа тогтож суух аргагүй болсон нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн огцрох тухай яриа болон МАН-ын бага хурлаас гаргасан "Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах" тухай шийдвэртэй шууд холбоотой.

Зарим нь дараагийн Ерөнхий сайдын суудалд санаархаж байгаа бол зарим нь АН-аас томилогдон ажиллаж байгаа 8 сайдын суудал эзгүйрмэгч өөрөө суух адын бол тээж яваа. Цаашлаад хэд хэдэн байнгын хорооны даргын ч суудал ч гарч мэднэ гэдгийг тэд тооцсон учраас дараагийн ээлжийн дарга цэргийн суудал эзэнтэй болохоос урьтаж ямар нэгэн байдлаар өөрийнхөө нэрийг зүтгүүлэх арга саам хайцгааж УИХ-ын нэгдсэн чуулгандаа суух ч завдалгүй энэ тэнд хор найруулж яваа нь тодорхой.

УИХ-ын гишүүд өөрсдийгөө бүх ард түмний төлөөлөл гэж нэрийдэх дуртай. Тэгвэл засаг төр солигдох, засаглалын хямралд орох, төсвийн орлого тасрах, үнийн өсөлтөд нэрвэгдэх, өр зээлэнд орох гээд хамгийн эгзэгтэй мөчид тэд албан тушаал биш ард түмнээ бодох ёстой. Тиймээс Ерөнхий сайд нь огцроод, орлогоо нотлох нь зөв. УИХ-ын гишүүд нь албан тушаалын төлөө биш ажилдаа хариуцлагатай хандах нь зөв.

УИХ-д удаа дараа сонгогдсон нь тэдэнд дараагийн сайд дарга болох давуу тал болох учиргүй. Харин ч туршлагатай улстөрчид нь ийм эгзэгтэй мөчид улс орныхоо асуудал, нийтийн эрх ашгийн төлөө нүд чих тавьж, цаг нь тулсан хууль тогтоомжуудаа чамбайруулж хэлэлцэх асуудалд үлгэр дууриалал болох учиртай байтал албан тушаал зүүдэлж, албан ажлаа цалгардуулж болохгүй.

Нөгөө талдаа ганц хүнээс хамаардаг төр улсын хөгжил, бодлого гэж байдаггүй. Төрийн ажил ганц айлын асуудлаас болж гацаанд орж буй нь ичгэвтэр юм. Үндсэндээ, нэг айлын хэрэг МАН-ын төдийгүй АН-ын зовлон болох учиргүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаглалтай холбоотой авлига, албан тушаалын хэрэгт АН-ын дарга Л.Гантөмөр хариуцлага хүлээж, намын даргаа өгнө гэдэг үндсэндээ утгагүй юм. Тиймээс парламент нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу гүйцэтгэх засаглалаасаа хариуцлага нэхэх цаг болсон.

УИХ-ын нэгдсэн чуулганы  Баасан гаригийн /2025.05.23/ хуралдаанаар нийт есөн асуудал хэлэлцсэн. Тэр дунд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцсэн боловч нэр бүхий хэдхэн гишүүдээс бусдаар хэн ч анхаарал хандуулсангүй. Гэсэн ч Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ дахь төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.  Арга ядахдаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг Даваа гаригийн 11:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр товлосон юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон төвсийн хүрээ өргөн цар хүрээтэй учир ирэх долоо хоногийн ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана. Хуулийн дагуу зургадугаар сарын 01-ний дотор батлагдах ёстой" гэдгийг мэдэгдсэн.

Албан тушаалын бялуунаас хүртэх тухай бодохоос илүү ард иргэдийнхээ амьдрал, улс орныхоо асуудалд анхаарах цаг ирээд байна. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг тал талаас нь хэлэлцэж, ул суурьтай батлахгүй бол улсаараа "Ул"-ны болчихсон байх ч магадлалтай байна.

Иймээс Л.Оюун-Эрдэнээс асууя, Гүйцэтгэх засаглалын тэргүүний асуудал Монгол төрийн ажлыг хэчнээн өдрөөр тэг зогсоох вэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж