Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ардчилсан намыг гаргах МАН-ын Бага хурлын шийдвэрт хамгийн их баярлаж,” Болох ёстой зүйл болдгоороо болж байна” гэж мэдэгдсэн улстөрч бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл. Ийн мэдэгдсэн нь Ардчилсан намын даргад өрсөлдөх далдын хүслээ илэрхийлсэн хэрэг байжээ.
Учир юу вэ гэвэл Ардчилсан нам Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахад Л.Гантөмөр даргыг хариуцлага хүлээнэ гэж аль эрт тооцсон болж таарч буй.
Мөн Ардчилсан нам Засгийн газарт хамтарч ажиллах үед бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах ёстой субьект бол бүлэг нь. Гэвч өнгөрсөн арван сарын хугацаанд Ардчилсан намын бүлэг сайд нартаа дэмжлэг үзүүлж бодлогыг нь дэмжиж ажиллаж чадсан уу уу гэвэл бас л хэцүүхэн дүр зураг гарна. Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр нь бүлгийн гишүүдээ сайн багцалж, асуудлаа ойлгуулсны хүчинд л том төслүүдийг хөдөлгөх дэмжлэгийг гаргуулж байсан гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Гэтэл үндсэн ажлаа ч олигтой хийж чадахгүй намынхаа даргад хамаг ачааг үүрүүлэн завьжлахаас өөрийг хийгээгүй О.Цогтгэрэл намын даргын марафон руу харайлгаж байна гэх.
Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарах болсны хариуцлагыг хүлээж, намын дарга нь чөлөөлөгдөх хүсэлт гаргахаа мэдэгдчихээд байхад бүлгийн гишүүдээ зангидаж, ямар асуудал дээр дуугарч, ямар асуудал дээр дуугүй байх ёстойг сануулж, тоглолт хийж чадаагүйн хариуцлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хүлээдэггүй юм уу. Ёс зүй хаана байна вэ.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг 42 гишүүнтэй, тэднийг зангидаж чадаагүй О.Цогтгэрэл гишүүн 200 мянган гишүүнтэй намыг авч явж чадах уу. Юун дээр амбицлахаа , юун дээр хариуцлага хүлээх вэ гэдгээ ядаж мэддэг болмоор байна даа.
Г.ХОРОЛ
3,607.57




















































Холбоотой мэдээ