niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-26 04:04 UTC Эх: https://news.mn/r/2803049/ 993f026e0036f04c… ← niitlelch.mn руу буцах

Надад Ерөнхий сайд болох амбиц байхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2025.05.23-нд нийтлэгдсэн

Надад Ерөнхий сайд болох амбиц байхгүй гэв

Надад Ерөнхий сайд болох амбиц байхгүй гэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө өгөөгүй байгаа ч хэдийнэ дараагийн нэрс яригдаж эхлээд буй. Тухайлбал, дараагийн Ерөнхий сайдад Б.Жавхлан, Н.Учрал, Я.Содбаатар гэдэг нэрс яригдаж байгаа гэх шуум байна. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн тухайд сайдын суудлаас татгалзсан сурагтай. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өнөөдөр цахим хуудастаа томилгоо хаана ч яригдаагүй байгаа хэмээв.
Тэрбээр цахим хуудастаа, хэвлэл мэдээлэл, сошиал орчинд намайг Ерөнхий сайдаар томилогдох гэж буй мэт мэдээллүүд олноор цацагдлаа. Худал цуурхал бүтэн өдөржин тархаж, элдвээр гүтгэн бужигналаа.
Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй. Мөн надад ийм амбиц байхгүй гэдгийг хэлье гэжээ.
Ямартай ч МАН-ын Бага хурлын шийдвэр гарч, Ерөнхий сайд тус шийдвэрийг хүлээж аваагүй тул огцрох өргөдлөө өгөхөөр болсон. Гэхдээ өнөөдөр товлогдоод байсан Засгийн газрын отгон хуралдаан тодорхойгүй хугацаанд хойшлоод байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж