Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг УГТЭ-т амжилттай хийжээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Франц улсын Страсбургийн их сургуулийн эмнэлгийн зүрхний мэс заслын баг Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (УГТЭ) болон Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ)- ийн зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан багтай ажиллажээ. Эмч нарын баг нийт 36 өвчтөн (27 хүүхэд, есөн насанд хүрэгч)-д нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөө өгч, хүнд хэлбэрийн зүрхний гажигтай өвчтөнүүдэд мэс заслын тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна. Дээрх хамтын ажиллагааны хүрээнд УГТЭ-т зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн олон гажиг хавсарсан, гадаад улсад эмчлэгдэх зургаан хүүхдэд төгс засах мэс засал, гол судас болон хавхлагын эмгэгтэй нэг насанд хүрэгчид мэс засал хийсэн байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.